“Челси”-д арван оноо хэрэгтэй

Twitter Print
2015 оны 04-р сар 27-нд 09:21 цагт
Мэдээний зураг,

Английн премьер лигийн 34-р тойргийн тоглолтууд боллоо. Бямба гарагийн үдэш “Ман.Сити”-“Астон Вилла” 3:2, “Суонси Сити”-“Ньюкасл” 3:2, “Халл Сити”-“Кристал Палас” 2:0, “Листер Сити”-“Барнли”-г 1:0-ээр хожиж, “Ливерпуль”-“Вест Бромвич Альбион” 0:0, “КПР”-“Вест Хэм Юнайтед” 0:0, “Сток Сити”-“Сандерлэнд” 1:1, “Саутхэмптон”-“Тоттенхэм Хотспур”-тай 2:2-оор тэнцсэн аж. Харин урд шөнө хоёр сонирхолтой тоглолт болж, “Эвертон”-“Ман.Юнайтед”-ыг 3:0-ээр бут ниргэж, “Арсенал” талбай дээрээ “Челси”-тай хуурай тэнцлээ.

Ингэснээр тэргүүлэгчдийн дунд ширүүн өрсөлдөөн хэвээр үлдлээ. “Челси” 77 оноотой лигийн тэмцээнд түрүүлэхэд ойрхон байгаа бол “Ман.Сити”, “Арсенал” 67, “Ман.Юнайтед” 65, “Ливерпуль”, “Тоттенхэм Хотспур” 58, “Саутхэмптон” 57 оноотой тэмцээнээ үргэлжлүүлж байна. Гэхдээ А.Венгерын шавь нар Манчестер хотын хоёр багаас нэг тоглолт дутуу хийгээд байгаа юм. Харин “Челси” үлдэсэн таван тойргоос 10 оноо авахад л 2014-2015 оны улирлын аваргын болзол хангана.

2014-2015 оны улирлын явц

 

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.