Содик Юсуф 11 сарын дараа рингенд эргэн ирж, гуравдугаар сарын 12-нд Алекс Касерестэй тулалдана

Twitter Print
2022 оны 01-р сар 04-нд 15:07 цагт
Мэдээний зураг,

Содик Юсуф 11 сарын дараа рингенд эргэн ирж, гуравдугаар сарын 12-нд Алекс Касерестэй тулалдана. 11 ялж 2 ялагдсан амжилттай түүний хувьд хөнгөн жингийн чансааны 12-р байрт бичигдэж буй юм.

UFC-ийн хөнгөн жингийн чансааны 15 дотор бичигдэж буй хоёр тулаанч гурван сард тулалдахаар болжээ. Тухайлбал өнгөрсөн долоо хоногт чансааны 15-т эрэмбэлэгдсэн хөнгөн жингийн Алекс Касерес The Schmo сэтгүүлд өгсөн ярилцлагадаа 3-р сарын 12-нд болох UFC Fight Night тэмцээнд хөнгөн жингийн чансааны 12-р байрт бичигдэж буй Содик Юсуфыг санал болгосон тухайгаа дурджээ.

Харин үүнээс нэг их удалгүй Cageside Press үүнийг баталгаажуулсан байна. Өдгөө 11-2 амжилттай яваа Юсуф хамгийн сүүлийн тулаандаа шүүгчдийн шийдвэрээр ялагдаж 11 сар рингенд дахин гараагүй байгаа билээ. Энэ ялагдал нь Юсуфын зургаан тулаан дараалсан ялалтын цувралыг таслан зогсоожээ.

Тэрээр энэ үедээ Андре Фили, Габриэль Бенитез, Шеймон Мораес нарын томоохон тулаанчдыг ялсан юм. Харин түүний өрсөлдөгч Касерес (19-12-1) яваа сүүлийн хоёр жилд UFC дэх карьераа сайн талруугаа өөрчилж чадсан.

Хэд хэдэн удаа ялагдал хүлээсний дараа Касерес таван тулаан дараалан ялалт байгуулсан нь түүний карьерийн хамгийн урт амжилт юм. Тэрээр 2021 оныг 2:0-ээр гэсэн амжилтаар дуусгажээ. UFC Fight Night-д Кевин Крумыг ялж, дараа нь Сэүн Вүү Чойг боож ялснаар өнгөрсөн жилээ дуусгасан.

UFC-ийн 2022 оны 3-р сарын 12-нд болох арга хэмжээний албан ёсны байршил, зохион байгуулах газар, шууд дамжуулалтын төлөвлөгөөгөө зарлаагүй байна. Гэсэн хэдий ч хөнгөн жингийн өрсөлдөгч Тиаго Сантос, Магомед Анкалаев нарын тулаан тэмцээний гол тулаан байх болно.

Дэлгэрмаагийн Баасанжаргал

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.