Техасын баг халаагаа өгөх болоогүй

Twitter Print
2015 оны 04-р сар 25-нд 13:43 цагт
Мэдээний зураг,

NBA-ийн 2014-2015 оны улирлын плей-оффын эхний шатны тоглолтууд болж байна. Баруун, зүүн бүсийн шилдэг 16 багаас “Сан Антонио Сперс”-“Лос Анжелес Клипперс” үзэгчдийн сонирхлыг хамгийн их татаж байгаа. Дээр хоёр баг ч эн тэнцүү тоглолтыг үзүүлж буй аж.

Одоогийн байдлаар плей-оффын эхний шатанд учраа таарсан багуудаас “Голден Стэйт Уорерз”-“Нью Орленс Пеликанс” 3:0, “Хьюстон Рокетс”-“Даллас Маверикс” 3:0, “Клевлэнд Кавалейрс”-“Бостон Селтикс” 3:0, “Чикаго Буллз”-“Милуоки Бакс” 3:0, “Вашингтон Визардс”-“Торонто Рэпторс” 3:0, “Мемфис Гризлес”-“Портлэнд Блэзерс” 2:0, “Атланта Хаукс”-“Бруклин Нэтс”-ийг 2:0-ээр цувралд тэргүүлж байна. Эндээс харахад шилдэг багууд хожигдох тун дургүй аж. Харин өнөөдөр “Сан Антонио Сперс” талбай дээрээ “Лос Анжелес Клипперс”-ийг 100:73-аар хожиж, цувралыг 2:1-ын харьцаатай болгосон.

Зочин баг сагсан бөмбөгчид үнэхээр хангалтгүй, сэтгэл зүйн бэлтгэл тэдэнд байсангүй. Б.Гриффин ганцаараа  14 оноо, 10 самбар, 5 оновчтой дамжуулалт гүйцэтгэж, хамгийн их эсэргүүцлийг үзүүллээ. Бусад тоглогчдоос Д.Жордан 10 оноо, 8 самбар, А.Риверс 10 оноо авчээ. Харин талбайн эздээс К.Леонард 32 оноо, Б.Диав 15 оноо, Д.Грин 11 оноо авсан бол бусад нь жигд тоглолтыг үзүүлж, хэрэгтэй хожлыг авсан аж.

Өнгөрсөн улирлын аварга “Сан Антонио” хэдийгээр тойргийн тоглолтонд онцгойч чадалгүй бүсийнхээ 6-р байраар гарч ирсэн. Гэхдээ аваргын буурь зааж, плей-оффын эхний шатыг давахад ойрхон байна. Одоо дараагийн тоглолтыг гэртээ хийж “Сперс”-т сэлгээний тамирчид нь тус болоход ялалт байгуулах билээ.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • zochin

      (122.201.24.177) 2015-04-25 14:34
      • 0
      • 0

      aguu DIM DANKAN sain baina shuu.... PARKER tsuvral togloltond mash muu togloj baigaa

      Хариулах

    • Зочин

      (103.26.195.222) 2015-04-25 14:17
      • 0
      • 0

      Америкад техас гэж хэлбэл хэн ч ойлгохгүй такси гэж ойлгоод салахгүй Өөрсдөө ТЕКСАС гэж дууддаг юм байна лээ. Бид ороёуудыг дуурайгаад бичлэгийг нь шууд дуудаад байгаа юм.

      Хариулах