Франц эрчүүд хамгийн найдваргүй нь

Twitter Print
2015 оны 09-р сар 27-нд 17:40 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн хамгийн романтик улс бол Франц гэдэг. Тансаг сүрчигээрээ алдартай учир ингэж нэрлэсэн байж магадгүй. Харин тус улсын хүмүүс хамгийн их араар тавьдаг гэдгийг судлаачид тогтоожээ. Өнгөрсөн 2014 онд хийсэн нэгэн судалгаагаар Франц эрчүүдийн 50 гаруй хувь, эмэгтэйчүүдийн 32 хувь нь ханийнхаа араар тавьдаг гэсэн дүн гарсан аж.

Мөн сүүлийн 50 жилийн хугацаанд гэр бүлийнхээ хүнийг хуурсан эрчүүдийн тоо жил ирэх бүр нэмэгдэж байгаа гэнэ. Тодруулбал 1970 онд энэ үзүүлэлт 19 хувьтай байсан бол 2000 онд 30 хувь болжээ. Харин өнгөрсөн 2014 онд 43 хувьд хүрсэн аж. Насны хувьд 50-иас дээш настай чинээлэг эрчүүд хамгийн их араар тавьдаг юм байна.

Мөн судалгаагаар Франц хүмүүсийн 57 хувь нь сээтэгнэл гэдэг нь итгэл алдсаны илрэл гэж үзжээ. Хэдийгээр явдалтай эхнэр, нөхрүүдийн тоо ийнхүү нэмэгдэж байгаа ч Францчуудын 68 хувь нь нэг хүнд бүх амьдралынхаа туршид үнэнч байх нь бүрэн боломжтой зүйл хэмээн хариулжээ. Энэ туршилтын санал асуулга хоёр өдрийн турш явагдсан бөгөөд түүнд 804 хүн оролцож, бүх асуултад шударгаар хариулжээ.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.