Л.Эрхэмбаярын мэдэгдэлд МАН тайлбар өглөө

Twitter Print
2015 оны 04-р сар 24-нд 11:24 цагт
Мэдээний зураг,

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат АН-ын мэдэгдэлд хариу тайлбар хийжээ. Энэ сарын 22-ны өдөр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр МАН төрийн албан хаагчдыг хоморголон халж, хууль бус ажиллагаа явуулж байна гэсэн мэдэгдэл хийсэн юм. Үүнд МАН-ын генсек ийм хариулт өгчээ.

Тодруулбал, нэ сарын 22-ны өдөр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр МАН төрийн албан хаагчдыг хоморголон халж, хууль бус ажиллагаа явуулж байна гэсэн мэдэгдэл хийсэн юм. Тэрбээр төрийн жинхэнэ албан хаагчийг халж сольсон асуудал байхгүй, зарим яам хууль бус томилгоотой явж ирсэн түр орлон гүйцэтгэгчдийг одоогийн мөрдөж буй хуулийн хүрээнд, Засгийн газраас гаргасан түр орлон гүйцэтгэгчийг томилох журамд нийцүүлэн хуулийн дагуу болгох арга хэмжээ л авсан гэдгийг хэллээ. 

Мөн Сү.Батболдын Засгийн газрын үед Төрийн албаны хуулийн дагуу Түр орлон гүйцэтгэгч томилох журмыг баталсан. Ингэхдээ “түр эзгүй байгаа сул орон тоон дээр төрийн захиргааны жинхэнэ алба хашиж байгаа доод албан тушаалын хүнийг нь түр орлон гүйцэтгэгчээр томилно” гэж заасан. Харин Н.Алтанхуягийн Засгийн газар 2012 оны есдүгээр сарын 5-нд 26 дугаар тогтоол гарган “сул орон тоон дээр төрийн жинхэнэ албан хаагчаас нөхөх биш харин дурын иргэнийг түр орлон гүйцэтгэгчээр томилж болно” гэж дээрх журамд өөрчлөлт оруулж түр орлон гүйцэтгэгчдийг томилжээ. Гэвч энэ тогтоолыг хууль зөрчсөн шийдвэр гэж ҮХЦэц үзсэн тул Засгийн газраас 2013 оны дөрөвдүгээр сарын 13-нд 145 дугаар тогтоол гаргаж 26 дугаар тогтоолоо хүчингүй болгосон байна. Өөрөөр хэлбэл, түр орлон гүйцэтгэгчээр төрийн жинхэнэ албан хаагч биш иргэнийг томилж болно гэсэн журмаа хүчингүй болгосон...

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.