Бидний нохойноос сурах аз жаргалын нууц...

Twitter Print
2020 оны 06-р сар 19-нд 13:03 цагт
Мэдээний зураг,

Нохой яагаад хүнээс бага амьдардаг вэ?

Энэ бол 6 настай хүүгийн гайхшруулам хариулт юм.

Судлаач байхдаа би Белкер гэдэг нэртэй 10 настай Wolfhound нохойг үзэхээр дуудагдсан юм. Нохойны эзэн Рон, түүний эхнэр Лиза, бяцхан хүү Шейн нар Белкертэй үнэхээр дотно ба түүнд гайхамшиг тохионо гэдэгт итгэж байлаа. Би Белкерийг үзэхэд түүнийг хорт хавдраар нас барж байгааг мэдлээ.

Түүний гэр бүлд бид Белкерийн төлөө юу ч хийж чадахгүйгээ хэлээд гэрт нь Euthanasia procedure (унтуулах тариа) хийж өгч болохыг санал болгосон. Бид ажлаа гүйцэтгэж байхад гэрийн эзэн Рон, Лиза хоёрунтуулгыг 6 настай Шейнд харуулах нь илүү дээр гэж үзсэн билээ. Магадгүй Шейн амьдралын үнэнтэй эвлэрч, тэндээс ямар нэг амьдралын туршлага олж авах байлаа.

Дараагийн өдөр Белкерийг тойрсон түүний гэр бүлээс танил дотно зүйл мэдэрлээ.Шейн үнэхээр тайван санагдаж байсан ба сүүлийн удаа нохойгоо илэхэд юу болоод байгааг ойлгож байгаа гэж би бодлоо. Хэсэг хугацааны дараа Белкер тайвнаар бурхан боллоо. Бяцхан хүү Белкерийн шилжилтийг ямар ч бэрхшээл, айдасгүйгээр хүлээн зөвшөөрч буй мэт санагдаж байлаа. Бид Белкерийг нас барсны дараа хэсэг зуур хамт сууж, нохойнууд хүнээс богино насладаг тухай яриа өрнүүлж байлаа.

Тэр зуур чимээгүй сонсож байсан Шейн, "Би яагаад гэдгийг мэдэж байна" гэв. Тэгэхэд бид түүн рүү анхаарлаа хандууллаа. Дараа нь түүний хэлсэн зүйлс намайг гайхшруулав. Би хэзээ ч үүнээс илүү тохиромжтой хариулт сонсож байсангүй. Энэ миний амьдрах аргыг өөрчилсөн юм.

6 настан маань "Хүмүүс бол хэрхэн сайхан амьдрах, үргэлж бусдыг хайрлах, сайн байх зэргийг сурах гэж төрдөг, тийм үү" гээд

-"Тэгэхээр нохой бол эдгээрийг аль хэдийнээ мэддэг учраас биднээс удаан энд байх шаардлагагүй" гэв.

-Энгийнээр амьдар.

-Өгөөмөр хайрла.

-Гүнзгий халамжил.

-Эелдэг ярь.

Хэрэв нохой бидний багш байсан бол дараах зүйлсийг та сурах болно:

-Хайртай хүмүүс тань гэртээ ирвэл үргэлж мэндлэхийн тулд өөдөөс нь гүйж оч.

-Аз жаргалтай аялалд явах боломжийг хэзээ ч бүү алгас

-Цэнгэг агаар салхи таны нүүрэнд баяр хөөр авчирахыг мэдрээрэй

-Нойр авч бай

-Босохоосоо өмнө суниа

-Өдөр бүр гүйн харайж тогло.

-Анхааралд байж, хүмүүст илүүлж хүрэлцэхийг зөвшөөр.

-Энгийн л нэг загинаж зандчиж байвал хазахаас зайлсхий

-Халуун өдрүүдэд өвсөн дээр дээш харан хэвтэхээ боль.

-Халуун өдрүүдэд маш их ус ууж модны сүүдэрт хэвт

-Хэрэв та аз жаргалтай байвал бүх биеэ сэгсрэн сүүлээ годгонуулан бүжиглэ.

-Удаанаар алхаж энгийн, баяр баясгалангаар дүүрэн байх.

-Үнэнч бай.

-Хэзээ ч өөрийн биш асуудалд бүү хошуу дүр

-Хэрвээ та худлаа хэлмээр санагдвал, үнэнийг нь олох хүртлээ ухаж малтаарай.

-Хэн нэгэнд хүнд өдөр тохиолдсон бол чимээгүй байж ойрхон шиг суугаад түүнийг зөөлөн долоо

Энэ бол бидний нохойноос сурах аз жаргалын нууц юм.

dog best friend зурган илэрцүүд

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.