Т.Данкан дахин алдартнуудын эгнээнд багтлаа

Twitter Print
2015 оны 04-р сар 24-нд 09:22 цагт
Мэдээний зураг,

NBA-ийн бүх цаг үеийн шилдэг тоглогч, ирээдүйн алдрын танхимын гишүүн, таван удаагийн аварга Т.Данкан плей-оффт дахин нэг дээд амжилт тогтоолоо. Өчигдөр “Лос Анжелес Клипперс”-ийн эсрэг тоглохдоо 28 оноо, 11 удаа самбараас бөмбөг авсан. Ингэснээр плей-оффт 5000-аас дээш оноо авсан тав дахь сагсан бөмбөгч боллоо. Түүнээс өмнө мэргэжлийн лигийн домгууд болох М.Жордан 5987, К.А.Жаббар 5762, К.Брайант 5640, Ш.О’Нил 5250 оноо авч байжээ. Мөн Т.Данкан плей-оффт хамгийн олон дабль-дабль хийсэн, хамгийн олон блок-шот гүйцэтгэсэн рекордыг эзэмшдэг билээ.

18 дахь улиралдаа Үндэсний сагсан бөмбөгийн лигт тоглож буй Т.Данкан 1997 оны драфтын эхний бүсийн нэг дэх сонголтоор “Сан Антонио Сперс” ирсэн. Тэр цагаас хойш ганцхан багийн төлөө үнэнчээр тоглохдоо 1999, 2003, 2005, 2007, 2014 онд аварга, 1999, 2003, 2005 оны финалын үнэ цэнэтэй тоглогч, 2002, 2003 оны улирлын үнэ цэнэтэй тоглогч, 15 удаагийн бүх оддын тоглолтын гишүүн, 2000 онд бүх оддын тоглолтын үнэ цэнэтэй тоглогчоор нэрлэгдсэн нь Америк гаралтай бус сагсан бөмбөгч энэ шагналыг авсан анхны тохиолдол болжээ.

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • zochin

      (122.201.24.177) 2015-04-24 11:56
      • 0
      • 0

      DANKIN vneheer od yumoo... clippersiin esreg sain toglloo.. harin PARKER zailooo iim chuhal togloltond aimaar muu togloson...

      Хариулах

    • 129834

      (202.21.100.210) 2015-04-24 10:58
      • 0
      • 0

      gaixaltai sagsan bomdogch

      Хариулах