Л.Хэмилтон дөрвөн гарааны гуравт нь түрүүллээ

Twitter Print
2015 оны 04-р сар 24-нд 08:56 цагт
Мэдээний зураг,

“Формула 1” ангиллын дэлхийн аваргын тэмцээний дөрөв дэх гараа Бахрайнд боллоо. Энэ удаа “Мерседес” багийн Англи нисгэгч Л.Хэмилтон уралдааны замыг хамгийн хурдан туулж, түрүүллээ. Удаад нь багийн анд, Герман нисгэгч Н.Росберг, “Феррари”-гийн С.Феттель, К.Райкконен, “Уильямс”-ын Ф.Масаа нар оржээ. 2015 оны дэлхийн аваргыг нийлбэр дүнгээр “Мерседес” багийн Л.Хэмилтон 93 оноотой манлайлж, “Феррари”-гийн С.Феттель 66 оноотой түүний араас нэхэж байгаа аж. Энэ оны эхний дөрвөн тэмцээний гуравт нь Л.Хэмилтон түрүүлжээ.

1950 оноос зохиогдож буй авто уралдааны “Формула 1” ангиллын дэлхийн аваргад Германы домогт нисгэгч М.Шумахер долоон удаа түрүүлж, 24 гараанд торгон жолоо өргүүлсэн нь бүх цаг үеийг тэргүүлдэг. Мөн Аргентины Х.М.Фиенго 5, Францын А.Фрост, Германы С.Феттель нар 4 удаа дэлхийн аварга цол хүртэж байлаа. Харин одоогийн байдлаар залуу нисгэгч С.Феттель 32 гарааны аварга болж, нийт нисгэгчдийг тэргүүлж байна.

Энэ жилийн дэлхийн аварга 19 гараанаас бүрдэж байгаа бөгөөд Герман, Испани, Бразил зэрэг орны 20 тамирчин оролцож байгаа. Дараагийн гараа Испанид болно.

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.