Онгоцонд дэглэм тогтоосон нь

Twitter Print
2021 оны 04-р сар 17-нд 10:24 цагт
Мэдээний зураг,

Израилийн авиа компаний онгоц Тель Авив - Верона чиглэлд нислэг үйлдэж байв. 160 хүн зорчиж явснаас 120-иод нь гүн шүтлэгтэй еврейчууд байж.

Тэдний ихэнх нь эхнэр, "шороон түмэн" хүүхдийнхээ хамт аялж явав. Хүүхдүүд нь суудалдаа тогтож суухгүй онгоцны голоор орилолдож гүйлдээд л, ээж аавууд нь бие биенээ давж шаагилдаад л... зүгээр л цыган табор.

Бусад зорчигчдод энэ бүх дуу чимээ таатай санагдагүй нь мэдээж. Тэд аргаа барахдаа нислэгийн экипажийнханд хандсан боловч нэмэр болсонгүй. Онгоц гэдэг ямар автобус биш, замын хажууд зогсоод танхайраад байгаа хүмүүсийг буулгачихаж болохгүй.

Онгоцны урд эгнээнд хэдэн залуухан израильчууд сууж явлаа. Тэдний нэг болох 30-аад орчим насны бүсгүй гэнэт суудлаасаа огцом босч, арын эгнээнийхэн рүү харж зогсоод цамцаа, дараа нь хөхний даруулгаа алгуурхан тайлав.

Түүний энэ үйлдлийг хараад шоконд орсон еврейчууд хүүхдүүдийнхээ болон өөрсдийнхөө нүдийг бушуухан таглаад, амандаа ус балгасан мэт чив чимээгүй болцгоов. Тэгтэл мөнөөх бүсгүй бүгдэд нь дуулдахаар:

- Та нарыг нийт нислэгийн турш чимээгүй явахгүй бол би, мөн миний найзууд дотуур өмдөө ч бас тайлж орхино гэж мэдээрэй... гэв.

Верон хүртэл ганц ч хүн ган хийсэнгүй. Иргэний зориг гаргаж нислэгийн аюулгүй байдлыг хангасанд ALITALIA компаний удирдлага мөнөөх бүсгүйг Ром руу үнэгүй нисэх тийз, “GRAND” зочид буудалд долоон хоног буудаллах эрхийн бичиг зэргээр шагнаж гэнэ.

Орчуулсан: Өлзийбатын Уянга

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.