Цувралын гурав дахь тоглолт өнөөдөр болно

Twitter Print
2015 оны 04-р сар 24-нд 08:34 цагт
Мэдээний зураг,

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Супер лиг”-ийн шийдвэрлэх тоглолтуу үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн аваргын төлөөх цуврал гурав дахь тоглолт спортын төв ордонд болно. Эхний тулаанд “Дундговь Альянс Тех Харцага” 105:96-гоор хожсон бол удаад нь “Дорнод Танан Гарьд” өрсөлдөгчөө нэмэлт цагт 117:114-өөр буулган авсан. Өнөө жилийн аваргын төлөөх тоглолт тун ширүүн өрсөлдөөн дунд явагдаж байна. Гадаадын сагсан бөмбөгчид өөрсдийн ур чадвараар олон оноо авах, шилдэг довтолгоон хийхэд спортын төв ордонд цугларсан хөгжөөн дэмжигчдийн сэтгэл хөөрөл дээд цэгтээ хүрч байлаа.

“Харцага”-ын Рэмбо эхний тоглолтонд 37 оноо, 12 оновчтой дамжуулалт өгч багаа тэргүүлсэн. Харин “Танан”-гийн А.Жонс хоёр дахь тулаанд 40 оноо цуглуулж, талбай дээр гарсан бүх тоглогчдыг манлайлсан юм.

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.