“Европа лиг”-ийн шилдэг дөрвөн багийн нэр тодорлоо

Twitter Print
2015 оны 04-р сар 24-нд 08:25 цагт
Мэдээний зураг,

Европын хөлбөмбөгийн холбооны “Европ лиг”-ийн шөвгийн хариу тоглолтууд боллоо. 2014-2015 оны улирлын дунд шөвөгт Италийн “Фиорентина”, “Наполи”, Украйны “Динамо Киев”, “Днепр”, Германы “Вольфсбург”, Белгийн “Брюгге”, ОХУ-ын “Зенит”, Испанийн “Севилья” багууд үлдээд байсан. Урд шөнө найман баг, дөрвөн хосын хариу тоглолт болов. Энэ удаа “Фиорентина”-“Динамо Киев” 2:0, “Днепр”-“Брюгге”-г 1:0-ээр хожиж, “Наполи”-“Вольфсбург” 2:2, “Зенит”-“Севилья” 2:2-оор тэнцсэн байна.

Ингэснээр нийлбэр дүнгээр Италийн “Фиорентина”, “Наполи”, Испанийн “Севилья”, Украйны “Днепр” тэргүүлж, хагас шигшээд үлдлээ. Европын дэвжээнд хүчтэй өрсөлдөгч болдог Английн клубууд шөвгийн наймд шалгарч чадаагүй. Мөн Германы төлөөлөл хагас шигшээд үлдээгүй аж. Харин Италийн сэргэлт эхэлж, хоёр баг нь их шөвөгт шалгарлаа.

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.