Найман цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоожээ

Twitter Print
2013 оны 12-р сар 16-нд 11:22 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн МХЕГ-аас хувийн цэцэрлэгүүдэд шалгалт хийжээ. Шалгалтаар Баянгол, Баянзүрх дүүрэгт нийт найман цэцэрлэг зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон байна. Ер нь хувийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагаа, тэр дундаа төлбөртэй холбоотой гомдол санал иргэдээс их ирдэг. Тиймээс иргэдийн саналын дагуу шалгалт хийсэн нь энэ аж. 

Хувийн цэцэрлэгүүд сард 100-300 мянган төгрөгийн төлбөр авдаг. Гэтэл зарим нь төлбөртөө тохирсон үйлчилгээг үзүүлдэггүй нь шалгалтаар илэрсэн байна. Мөн зориулалтын бус байранд байрлах, хүүхдийн тоглоом нь стандарын шаардлага хангахгүй гэх мэт зөрчил илэрчээ. Дээрх нэр бүхий найман цэцэрлэгийн заримынх нь үйл ажиллагааг нь зогсоож, заримд нь мөнгөн төлбөр ногдуулсан байна. 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.