Хоолны тухай яриа гарахад бид бүгдийг л хийж чаддаг юм шиг санагддаг. Гэхдээ хоолыг илүү сонирхолтой байдлаар хийх олон арга байдаг ажээ. Магадгүй эдгээр сонирхолтой аргуудыг та урьд өмнө нь сонсож ч байгаагүй байж болох юм.
Эдгээр аргуудыг сураад авахад танд илүүдэхгүй шүү.
1. Төмсөө зүсээд утсан гахайн мах, сүмс, эсвэл өөрийн хүссэнээрээ амтлаад шарах шүүгээнд жигнэж болгоно.
2. Зайдсыг спираль хэлбэртэй зүсээд грильд шарна. Ингэснээр амттай болохоос гадна үзэмжийн хувьд ч гоё харагддаг.
3. Талхыг “торон” хэлбэртэй зүсээд зүссэн хэсэг бүртээ бяслаг, ногоон сонгино, амтлагчуудыг хийнэ. Ингээд шарах шүүгээнд жигнэсний дараа гайхалтай сайхан амттай бяслагтай талх бэлэн болно.
4. Өрмөнцөр хийгчид зөвхөн өрмөнцөр хийгээд зогсохгүй пицца ч бас хийж болдог аж.
5. Мөн өрмөнцөр хийгчид шарвин ч бас хийж болно.
6. Шоколадтай жигнэмэгийг жижиглээд мөсний саванд хийж сүү нэмнэ. Хөргөгчинд хэсэг хугацаанд байлгаад эрч хүчээ сэргээх үедээ хэрэглээрэй.
7. Талхан дээр хиамыг дараах байдлаар тавибал илүү зохимжтой.
8. Дөрвөлжин хэлбэртэй давхраат зуурмаган дээрээ шоколадтай крем, зефирээ тавиад гурвалжин хэлбэрт оруулан шарах шүүгээнд жигнэхэд маш амттай пирожки бэлэн болно.
9. Зайдсандаа гоймонгоо нэвт хатгаад чанана. Харин одоо гайхалтай үр дүнг та харж болно.
10. Гүрмэл боовыг хэрхэн гоё хийх вэ?
11. Мөсөн чихэр шиг хэлбэртэй шарвин /блинчик/ ч бас хийж болдог. Илүү амттай болгохын тулд зөгийн бал нэмээрэй.
12. Овъёосыг жижиглээд өндөгтэй хольж хутгана. Бэлдсэн энэ зуурмагандаа талхаа дүрээд шарахад сайхан амттай шарсан талх бэлэн болно.
Бэлтгэсэн Д.Золзаяа, www.mongolcom.mn
Зочин
(66.181.183.36) 2017-10-07 21:24Баярлалаа
Хариулах
zaykaa
(27.123.214.81) 2017-02-08 00:59Saikhan medeelel bailaa bayrlalaa.
Хариулах
Зочин
(139.5.216.143) 2016-12-24 20:54Олон сайхан санаанууд оллоо. Баярлалаа
Хариулах
Tib tenger
(202.126.91.216) 2016-09-22 02:38Gahaltai saihan sanaanuud bna bayrlalaa
Хариулах
Nasaa
(112.72.12.12) 2016-05-11 13:12ter talh amtlah ni hoorhon sanaa b.a
Хариулах
Болор
(202.179.10.26) 2016-01-06 15:22Ямар гоё юм бэ?
Хариулах
Eni
(202.9.41.217) 2015-12-28 00:23би бүр өлөсчихлөө
Хариулах
Emi
(202.9.41.217) 2015-12-28 00:24түгүүл миний гэдэс дугарсан за
Хариулах
Eni
(202.9.41.217) 2015-12-28 00:25ЭГЧЭЭ
Хариулах