Google хайлтын төхөөрөмжөө өөрчлөх гэж байна

Twitter Print
2015 оны 04-р сар 23-нд 10:37 цагт
Мэдээний зураг,

Хэрвээ та гар утсаараа Google хайлтын системийг ашигладаг бол удахгүй нэгэн өөрчлөлтийг анзаарах юм. Гар утсанд зориулж хийгдээгүй байгууллага, хувь хүний веб сайтууд Google хайлтын дүнгүүдийн дунд гардаггүй болох гэнэ. Тодруулбал, аливаа вэб сайт нь гар утас дэмждэг mobile хувилбаргүй бол тухайн веб хуудасны линк гар утсан дах Google хайлтан дээр цаашид гарч ирэхгүй юм.

Энэ өөрчлөлтийг хийж байгаа гол шалтгаан нь гар утсаараа интернэт ордог хүмүүсийн орчинг сайжруулахад оршиж байгаа аж. Mobile бус веб сайтыг гар утсаар үзэхэд үсгийн фонт жижиг, ашиглахад хүндрэлтэй асуудлууд тулгардаг. Эдгээрийг хялбар болгосон mobile веб хуудсууд гар утсан дээр гарч ирснээр илүү олон хүн гар утсаар Google-ийг ашигладаг болно гэж үзэж байна.

Хайлтын системийн инженерүүдийн нэг, Итай Садан хэлэхдээ "Олон сая компаниуд Google хайлтын эхэнд гарч ирэхийн тулд мөнгө төлдөг. Харин одоо веб сайтдаа mobile хувилбар хийлгэж амжаагүй эсвэл боломжгүй байгууллагуудын веб сайтууд интернэтээр гардаггүй болох үед тэд гайхах болно" гэжээ. Хайлтын системүүдийн мэргэжилтнүүд үүнийг аль хэдийнэ "mobilegeddon" буюу гар утасны ертөнцийн төгсгөл гэж марзаганан нэрлэжээ. Үнэн хэрэгтээ энэ өөрчлөлтийн мэдээллийг Google компани хоёр сард зарлаж байжээ.

Удахгүй энэ өөрчлөлт нь дэлхийн бүх хэл дээрх хайлтын сайтууд дээр хэрэгжих гэнэ. Та өөрийн веб сайтыг тун удалгүй гар утаснаас харж болох эсэхээ эндээс хянах боломжтой юм. https://www.google.com/webmasters/tools/mobile-friendly/

Эх сурвалж: CNET, SKYNEWS

Г.Төгөлдөр, www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.