Тааламжтай зүүд өвчин анагаадаг

Twitter Print
2016 оны 09-р сар 04-нд 14:30 цагт
Мэдээний зураг,

Шуугиантай, хөл хөдөлгөөнтэй зүүд нь мэдрэлийн систем цочролд орж байгааг, харин чимээгүй, тааламжтай зүүд тун удахгүй өвчин арилж үгүй болохыг заадаг гэнэ.

Аймшгийн зүүд нь толгойд цус дүүрснийг анхааруулдаг бол гайхалтай, хачирхалтай зүүд зүүдлэх нь гэдэс, элэгний ажиллагаа хэвийн бус байгааг илтгэдэг гэнэ. 

Зүрх өвдөх үед хүмүүс зүүдэндээ өөрийгөө могойнд ороогдсон юмуу цээжин хэсэгтээ шархадсан байгаагаар хардаг аж. 

Уушигны өвчний үед цээж хөндүүрлэн амьсгалахад бэрх болж, нарийхан хонгилоор мөлхөж гарах гэж оролдож байна хэмээн зүүдэлдэг байна. Зарим үед мөн цээжээрээ бариу хувцас өмсч байна хэмээн зүүдэлдэг гэнэ. 

Шавартай, бохир газраар явж байна хэмээн зүүдэлбэл хөл өвдөхийг сануулсан дохио гэнэ. Бариу, эсвэл урагдсан малгай зүүдлэгдвэл тархины судас хатуурч, өөрчлөгдөж байна гэсэн үг. Биеэ маажиж байна хэмээн зүүдэлбэл арьсны ямар нэгэн өвчин туссан байж болзошгүй гэсэн дохио гэнэ. 

Зүүдэндээ хурц будаг харвал нүдэнд тань асуудал үүсч болзошгүй. 

Хүйтэн усанд шумбаж байна хэмээн зүүдэлбэл ханиад томуу тусах магадлалтай. Мөн хоолойгоо ямар нэгэн хурц зүйлээр нэвт хатгаж байна хэмээн зүүдэлбэл ангина тусч болзошгүй болсныг илтгэдэг ажээ. 

Тааламжгүй зүүд нь зөвхөн өвчин тусах магадлалтайг урьдчилан сануулсан дохио төдийгүй унтаж буй ор, дэр, байрлал тохиромжгүй байгаа, мөн цэвэр агаар дутагдаж байгаатай холбоотой байж болзошгүй гэнэ. Тиймээс өвчин туслаа хэмээн юуны түрүүнд яарч сандрах хэрэггүй. Харин нэг зүүд олон удаа давтагдвал эмчид яаралтай үзүүлээрэй.

www.budda.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.