Ринго Старр Рок-н-Ролл алдарын танхимийн гишүүн боллоо

Twitter Print
2015 оны 04-р сар 22-нд 14:00 цагт
Мэдээний зураг,

Жил болгон зохион байгуулагддаг Рок-н-Роллын хүндэтгэлийн танхимийн үйл ажиллагаа 30 дахь жилдээ болж өнгөрлөө. Дэлхийн Рок, Поп хөгжимд үнэтэй хувь нэмэр оруулсан дуучид уран бүтээлчдийг танхимдаа гишүүнээр элсүүлдэг энэ хүндэтгэлийн арга хэмжээ нь АНУ-ийн Кливлэнд хотод болжээ. Энэ удаагийн шинэхэн гишүүдээс хамгийн ихээр хүндлэгдэж, олны анхаарлыг татсан нь алдарт Битлз хамтлагийн бөмбөрчин Ринго Старр байсан юм. Ринго Старрыг түүний нэгэн үеийн хамтлагийн гишүүн Пол Маккартни алдарын индэр дээр урьжээ.

Өдгөө 74 настай хөгжимчин индэр дээрээс “Намайг Ринго Старр гэдэг би бөмбөр тоглодог” хэмээн даруухнаар яриагаа эхлүүлсэн байна. Тэрээр Битлз хамтлагийн гишүүдийн дундаас Алдарын Танхимд бүртгүүлж байгаа сүүлийн гишүүн нь юм.

Ринго Старр дэлхийн хамгийн шилдэг, шинийг сэдэгч бөмбөрчдийн нэг гэж үнэлэгддэг билээ. Тэрээр солгой төрсөн боловч бага насанд нь түүний эмээ Старрыг баруун гараар нь бичүүлдэг байсны ачаар хоёр гараараа шаламгай сайн тоглодог болсон гэнэ.

Алдарын танхимд заларсан бусад хамтлаг дуучдаас сонирхуулвал:

Ринго Старр (Пол Мккартни элсүүлсэн)

Билл Видэрс (Стиви Уондэр элсүүлсэн)

Лүү Рийд (Пайти Смит элсүүлсэн)

Пол Батрфилд Блюз Байнд (Питр Уолф элсүүлсэн)

Грийн Дэй (Фалл Оут Бой элсүүлсэн)

Стиви Рэй Уогхэн (Жон Мэйер элсүүлсэн)

“5” Ройальс (Стив Кроппэр элсүүлсэн)

Жоан Жэт ба Блакхартууд (Маяли Саярус элсүүлсэн)

Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр дуучид хөгжмийн төрөл нэгт дуучид уран бүтээлчдийн хамт өөрсдийн дуунуудаасаа дуулж үзэгчдийг баясаажээ.

Эх сурвалж: The Rock and Roll Hall of Fame and Museum, CNN

Г.Төгөлдөр, www.mongolcom.mn

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.