Тэтгэврийн даатгалын хуулийг иргэдэд нааштайгаар шийднэ

Twitter Print
2015 оны 04-р сар 22-нд 09:43 цагт
Мэдээний зураг,

Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн хурлаар Тэтгэврийн даатгалын  шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар хуралдаж хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ.

Одоо манайд үйлчилж байгаа тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулиар адил хугацаанд, нэгэн ижил цалин хөлс авч байсан, ойролцоо насны иргэд харилцан адилгүй тэтгэврийн хэмжээ тогтоолгож байгаа нь нийгэмд шударга бус хуваарилалт бий болгож байна гэж хууль боловсруулагчид үзжээ. Тиймээс хуулинд төлсөн шимтгэлийн хэмжээтэйгээ уялдуулж, амжиргааг хангахуйц байдлаар буюу аль өндөр хэмжээтэйг, даатгуулагч өөрөө аль хугацаанд төлж байсан шимгэлийн хэсгээ сонгох боломжийг олгосон зүйл заалтыг нэмэлтээр оруулж өгч байгаа ажээ. Өөрөөр хэлбэл одоогийн хуулиар 1960 оноос хойш төрсөн 55 настай эмэгтэй одоогийн хуулиар 213 мянга 226 төгрөгийн тэтгэвэр авах байсан бол шинэ хуулийн төслөөр 313 мянга 556 төгрөгийн тэтгэвэр авах боломжтой болж байгаа ажээ.

Н.Уранзаяа, www.mongolcom.mn

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.