Малын дайвар бүтээгдэхүүнээр салат хийх

Twitter Print
2017 оны 09-р сар 10-нд 14:00 цагт
Мэдээний зураг,

Малын дайвар бүтээгдэхүүнд зүрх, элэг, уушиг, бөөр, гүзээ, хэл, уруул, тархи, шийр гэх мэт багтдаг ба тэдгээрийг өөрсдийнх нь онцлог чанар үнэр бүтэц нь өөр өөр витамин тэжээлийг агуулдаг учраас бие биенээ орлох боломжгүй байдаг аж. Иймээс эдгээр бүтээгдэхүүнээр хийх салатыг тусгайлсан жороор хийх нь илүү зохимжтой. 

-Тухайлбал толгой, шийр, уруулаар хүйтэн төрлийн хоол болох царцаамаг хийдэг.​

-Тархийг шарж идэх, жигнэх, нухаш, таташ хийдэг. Тархи нь нухашны төрлийн зөөлөн амтлаг хоолыг ус, сүүнд чанах маягаар хийхэд илүү тохиромжтой.

-Үхэр гахайн хэлийг чанаж болгоод халуун хүйтэн зуушанд хэрэглэнэ. Бөөрийг рассольникт хийвэл амттай болгодог.

-Элгийг чанах, шарах, нухаш, таташ хийх, өөрийнх нь шөлөнд болгох зэргээр ашиглана.

-Ходоодыг чанаад дараа шарах, нухаш таташ хийж хэрэглэнэ.

-Сүүлний годонг рагу маягаар шөлтэй хоолонд хийнэ.

-Малын цусыг амтлан гэдэс, ходоонд нь хийж зайдас болгон чанаж хэрэглэнэ.

-Мөн дайвар бүтээгдэхүүнээр дангаар нь салат хийх, бууз, хуушуур зэрэг тэжээллэг хоолыг бэлтгэхэд сайхан болдог.

Үхрийн бөөрийг хэрхэн чанах вэ?

Бөөрний хальс, наалдсан өөхийг цэвэрлэнэ, хүйтэн усанд эсвэл сүүнд 2-3 цаг сойно. Чанахдаа усанд буцалсны дараа усыг солино, чанах үедээ 30 минут тутамд усаа сольж бөөрөө чанаж болгоно.

Үхрийн бөөрийг шарах:

Орц: үхрийн бөөр 200 гр, нунтаг улаан перц 20 гр, ногоон сонгино 30 гр, сармис 5 гр, ургамлын тос 10 гр, наранцэцэгийн тос 2 гр, амтлагч 2 гр, тахианы шөл 0,5 гр, соевой соус 5 гр, давс 3 гр, оливийн тос 5 гр, нунтаг хар перц. Чанасан үхрийн бөөрийг дундуур нь хуваана, цагаан холбоос өөхнөөс нь салгаж сайтар угаана, нарийн нимгэн хэрчээд дахин усаар зайлна. Усыг базаж шүүнэ. Бэлтгэсэн бөөрөн дээрээ соевой соус, давс, хэрчсэн сонгино, сармис наранцэцэгийн тос, тахианы шөл, улаан перц, амтлагч хийж 30 минут байлгана. Дараа нь маслод болтол нь шараад наранцэцэгийн тос перцээр амтлан гаргана.

Элэг мөөгтэй салат

Элэг 300 гр, мөөг 300 гр, бөөрөнхий сонгино, лууван тус бүр 150 гр, 3 өндөг, сметань, маойнез.

Элгийг жижиг нарийхан хэрчиж 1-2 минут шараад жаахан ус нэмнэ. Мөөгийг хэрчээд сонгино луувантай хөнгөн шарж 1-2 хоолны халбага цөцгий нэмнэ. Үргэлжлүүлэн чанаж, хэрвээ шөл ихтэй байвал гурил хийж өтгөрүүлэн болгосны дараа хэрчсэн өндөг, давсаа хийнэ.

Элэг, хатаасан мөөгтэй салат 

1-р хувилбар:

200 гр элэг, 100 гр хатаасан мөөг, 100 гр сонгино, 100 гр лууван, 3 өндөг, 100 гр маойнез, давс.

Хатаасан мөөгийг дэвтээж чанаад жижиг хэрчинэ. Элгийг чанаад хэрчиж, сонгиныг нарийхан дугуй хэлбэрээр хэрчинэ. Харин луувангаа том үрүүлээр үрнэ. Бэлтгэсэн материалуудаа хольж хутгаад маслод хуурч болгоод маойнезаар амталж гаргана.

2-р хувилбар:

200 гр үхрийн элэг, 40 гр хатаасан мөөг, 150 гр давсалсан өргөст хэмх, 200 гр бөөрөнхий сонгино, 2 өндөг, 250 гр майонез, хэрэглэх хэмжээгээр масло, гоньд, нунтаг хар перц, давс бэлтгэнэ.

Хатаасан мөөгийг угааж 2-3 цаг усанд сойно, дараа хэрчиж бэлтгэнэ. Элгийг тусад нь чанаад хөргөж хэрчинэ. Жижиглэн хэрчсэн сонгиноо маслод шараад, давсалсан өргөст хэмхээ нарийхан дугуй хэлбэртэй хэрчинэ. Өндөгийг бүхлээр нь чанаад жижиг хэрчинэ. Бүх материалаа хольж, давс перцээр амтлан майонез хийж гоньд цацаж чимэглэнэ.

Үхрийн зүрх өндөгний салат

500 гр үхрийн зүрх, 2 бөөрөнхий сонгино, 1 стакан майонез, 3 хоолны халбага уксус, ногоон гоньд, давс.

Зүрхийг чанаж болгоод жижиг нарийхан хэрчинэ. Сонгиныг нарийхан дугуй хэлбэртэй хэрчиж 30 минут уксуст сойно. Чанасан өндгөө жижиглэн хэрчинэ. Сойж бэлтгэсэн болон үлдсэн сонгиноо зүрх, өндөгтэйгээ хольж сайтар хутгаад майонез давсаа хийж амтлаад, дээр нь ногоон гоньдоо цацаж чимэглээд, 1 цагийн дараа хэрэглэнэ.

Уушиг алимны салат

300 гр үхрийн уушиг, 200 гр мөөг, 1 жижгэвтэр ногоон алим, 2 өргөст хэмх, 2 хумс сармис, 0,5 стакан майонез, 3 хоолны халбага ургамлын тос, ногоон гоньд, давс.

Уушгийг чанаж болгоод жижиг дөрвөлжин хэрчинэ. Мөөгийг жижгэвтэр хэрчээд маслод шарна. Алим, өргөст хэмхний хальсийн авч, жижгэвтэр дөрвөлжин хэрчинэ. Сармисийг сармис нунтаглагчаар нунтаглана. Бэлтгэсэн материалуудаа хольж хутгаад майонезоор амтлан гоньдоор чимж, таваглана.

Эх сурвалж: google.ru

Орос хэлнээс орчуулсан Дэчингийн Ганцэцэг

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • гадаадаас

      (61.148.244.29) 2015-11-28 22:02
      • 0
      • 0

      Сайхан чанасан гэдэс идмээр санагдчихлаа. Монголдоо очоод идээ кккк

      Хариулах

    • zochin

      (112.72.11.114) 2015-08-19 04:35
      • 0
      • 1

      Yu genu kola sendvich chin harinch bied muu arga ydsan belen buteegdehuun shdee kola n nul sahar.neeh hotin lag hun boloh gd ydchihiin mongol hun bj haaya gedes idehed yadin

      Хариулах

    • bi

      (202.179.29.125) 2015-06-25 11:30
      • 0
      • 3

      ene 2015-04-22 09:01 d bichsen setgeliin ezen mine ta oyunii homsdold orchihsiin bna daa. hamgiin eruul hool bol 5 tsul

      Хариулах

    • Зочин

      (202.55.191.76) 2015-04-22 09:01
      • 3
      • 3

      bitgii iimerhuu yaduu setgej bgaach bayan setgej sendvich kolo id za

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.120) 2015-04-22 09:20
      • 0
      • 6

      Хамгийн тэжээллэг, амттай, витаминлаг хэсэг бол малын таван цул. Ядаргаа тайлах шидтэй. Битгий Навчаадаад байгаарай.

      Хариулах

    • Зочин

      (103.229.121.157) 2015-09-27 16:32
      • 0
      • 0

      Зөв.

      Хариулах