Испанийн хоёр гранд ирэх зун томоохон наймаанууд хийнэ

Twitter Print
2015 оны 04-р сар 21-нд 15:20 цагт
Мэдээний зураг,

Испанийн “Ла лиг”-т өнөө цагийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчид тоглож байна. Ялангуяа “Реал Мадрид”-ын К.Роналду, Г.Бэйл, Х.Родригес, “Барса”-гийн Л.Месси, Неймар, Л.Суарез нар зах зээл дээр хамгийн өндөр үнэтэй байгаа. Мөн “Атлетико Мадрид” Р.Фалько, Ф.Торрес нарыг тоглуулж буй нь ингэж үзэх шалтгаан болсон. Удахгүй зуны амралт эхэлнэ. Энэ хугацаанд ямар томоохон наймаа явагдах болсон мэдээлэл эхнээсээ тодорхой болж байна.

Эзэн хааны баг И.Касильяс, С.Хэйдира нар багаа сэлгэх бололтой. Испанийн бүх цаг үеийн хамгийн шилдэг хаалагч, 2010 оны дэлхийн, 2008, 2012 оны Европын аварга, “Реал Мадрид”-ын хамтаар гурван удаа “Аваргуудын лиг”-т түрүүлж, цагтаа цалгиж явсан И.Касильяс энэ улиралд сэлгээнд суух болсон. Мөн түүнийг багаасаа нэг мөсөн явуулж, оронд нь “Ман.Юнайтед”-аас Д.Хеаг ирэх гэнэ. Энэ мэдээний дараа Английн “Арсенал” болон АНУ-ын дээд лигийн зарим багууд түүнийг сонирхож эхэлсэн аж.

Харин 2014 оны дэлхийн аваргад Германы шигшээгийнхээ хамтаар түрүүлсэн С.Хэйдира ч багаа орхих нь нэгэнт ойлгомжтой болсон. Түүнийг Английн багуудаас гадна нутгийнх нь “Шальке 04” өөрийн болгохоор ажиллаж эхэлсэн. Каталоны багт ч гэсэн ирэх зун багагүй хөдөлгөөн өрнөнө. Педро, С.Бускетс, М.Монтояа тэргүүтэй хөлбөмбөгчид “Барселона”-г орхих болсон тухай багийн хэвлэлийн алба нь мэдэгджээ.

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.