Тавантолгойн 1072 хувьцааг иргэдэд олгохоор боллоо

Twitter Print
2015 оны 04-р сар 21-нд 14:44 цагт
Мэдээний зураг,

Тавантолгойн 1072 хувьцаагаа Засгийн газарт 1 сая төгрөгөөр худалдаалах хүсэлт гаргасан 1 сая 504 мянган иргэн байсан. Хэдийгээр Засгийн газрын нэрлэсэн үнээр хувьцаагаа худалдаалахыг зөвшөөрсөн ч хувьцааны төлбөрийг одоог хүртэл аваагүй байсан. Тиймээс Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар эдгээр иргэдийг дахин бүртгэх шийдвэр гаргаж, холбогдох байгууллагад үүрэг болгосон байна. Өөрөөр хэлбэл хувьцаагаа худалдах хүсэлт гаргаад байсан 1.5 сая иргэнд 1072 ширхэг Тавантолгойн хувьцааг нь буцаан олгохоор болжээ. Энэ талаар өнөөдөр Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар хэвлэлийнхэнд танилцууллаа. 

Засгийн газрын 2012 оны 201 дүгээр тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчид хэрэв хүсвэл хувьцаагаа Засгийн газарт нэрлэсэн үнээр нь худалдах шийдвэр гаргасан. Ийнхүү худалдах хүсэлт гаргасан иргэдийн нэрийг Эрдэнэс-Тавантолгой компанийн хувьцаа эзэмшигчдийн бүртгэлээс хасаж эхний ээлжинд оюутан, ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэг сая төгрөгийг бэлнээр олгочихсон. Харин үлдсэн иргэд одоог хүртэл бэлэн мөнгөө ч аваагүй, хувьцаа ч аваагүй байсан юм. Тиймээс зарим иргэд хувьцаагаа буцааж эзэмшье гэх хүсэлтээ УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд гаргажээ. УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд ийм асуудлаар нийт 15 мянган иргэний 5000 гаруй өргөдөл ирээд байжээ.

Өргөдлийн байнгын хороо иргэдийн хүсэлтийг хүлээн авч, Засгийн газарт энэ асуудлыг шийдвэрлэх чиглэл өгсөн аж. Үүгээр Тавантолгойн гэрээнд дутуу байсан Эрдэнэс-Тавантолгойн ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн асуудал шийдэгдлээ. Иргэдэд 1072 хувьцааг нь буцаан олгох холбогдох үйл ажиллагааг зохион байгуулахыг Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвд даалгасан байна.  

Н.Уранзаяа, www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Ажил байна шүү

      (202.179.20.122) 2015-04-21 15:06
      • 0
      • 0

      Сайн байна уу. Бид таныг үндсэн ажил бизнесээ эрхлэхийн зэрэгцээ боломжийн нэмэлт ашиг орлого тасралтгүй олох, амьдрал ахуйдаа нэмэр болох, цаашид хөгжин дэвших ажлын байрны санал тавьж байна. Аливаа бизнесийг шинээр эхлэхэд бизнес санаагаа олох, тухайн зах зээлд нэвтрэх, эхлэлийн нэлээд хэмжээний хөрөнгө шаардагдах, ажлын байртай болох, түрээслэх, олон янзын зөвшөөрөл, дүгнэлтүүд гаргуулж авах зэрэг шат дараалсан олон асуудлууд нь шинээр бизнес эрхлэх гэсэн хэнийг ч болов буцаж, няцахад хүргэж байдаг билээ. Тэгвэл бид дээрх бүх асуудал, бэрхшээлүүдийг бүрэн цогцоор нь шийдсэн тул та хүсвэл санаанд оромгүй бага хөрөнгө оруулалтаар шинэ, давхар бизнес эрхэлж, байнгын нэмэлт орлого олох ажил хийж болохоор байна. Жич: 94448429 утсаар холбогдож ирж уулзана уу.

      Хариулах