Хүний оюун ухааны чадамж 45 наснаас хойш буурдаг

Twitter Print
2019 оны 05-р сар 19-нд 10:07 цагт
Мэдээний зураг,

Хүний оюун гэдэг юугаар ч хэмжиж болошгүй гайхамшигтай зүйл билээ. Харин 45 наснаас эхэлж оюун ухаан буурдаг тухай Английн нэгэн сэтгүүлд бичжээ.

“British Medical Journal”-д нийтэлсэн материал дээр “Лондон хотын их сургуулийн дэргэдэх эрдэмтэдийн баг хүмүүсийг 45-49 насны хооронд оюун ухааны чадавхи 3.9 хувиар буурдаг тухай судалгаа явуулсан.

Бид 45-аас дээш насны 10000 орчим хүний ой тогтоолт, үгийн нөөц, мэдээллийг хүлээн авах чадвар зэргийг нь судалж үзлээ. Энэ удаагийн судалгаа маш удаан явагдсан. Өмнөх судалгаагаар оюуны чадавхи 60 наснаас буурч эхлэх нь ажиглагддаг гэж гарсан. Харин шинэ судалгаагаар хүн 45 наснаас тархины үйл ажиллагаа нь харьцангуй эрт мууддаг болох нь тогтоогджээ” гэж онцолсон байна.

Харин 18-30 насны хооронд мэдээлэл хүлээн авах чадвар нь дээд цэгтээ байдаг гэжээ. Мөн хүүхдүүд өөрийн сонирхдог зүйлийг нэг сонсоход бараг мартдаггүй гэдгийг тогтоосон аж.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Батболд

      (112.72.13.237) 2015-05-03 13:45
      • 0
      • 0

      Хүн 45 -аас дээш ой мууддаг гэж худлаа.Би одоо 55 настай 52 той англи хэл эхлэн судлаад одоо чөлөөтөй ярьж бичиж байна даа.45-аас дээш насныхны Хамгийн гол давуу нь:тэд туршлагадаа тулгуурлаад илүү зардал гаргахгүйгээр аливаа юмны яг голыг нь олдог, бас нэг их амбицтай бус зэрэг сайн талтай юм даа

      Хариулах

    • Ажил байна шүү

      (202.179.20.122) 2015-04-21 15:08
      • 0
      • 0

      Сайн байна уу. Бид таныг үндсэн ажил бизнесээ эрхлэхийн зэрэгцээ боломжийн нэмэлт ашиг орлого тасралтгүй олох, амьдрал ахуйдаа нэмэр болох, цаашид хөгжин дэвших ажлын байрны санал тавьж байна. Аливаа бизнесийг шинээр эхлэхэд бизнес санаагаа олох, тухайн зах зээлд нэвтрэх, эхлэлийн нэлээд хэмжээний хөрөнгө шаардагдах, ажлын байртай болох, түрээслэх, олон янзын зөвшөөрөл, дүгнэлтүүд гаргуулж авах зэрэг шат дараалсан олон асуудлууд нь шинээр бизнес эрхлэх гэсэн хэнийг ч болов буцаж, няцахад хүргэж байдаг билээ. Тэгвэл бид дээрх бүх асуудал, бэрхшээлүүдийг бүрэн цогцоор нь шийдсэн тул та хүсвэл санаанд оромгүй бага хөрөнгө оруулалтаар шинэ, давхар бизнес эрхэлж, байнгын нэмэлт орлого олох ажил хийж болохоор байна. Жич: 94448429 утсаар холбогдож ирж уулзана уу.

      Хариулах