Өдөр бүр хоёр аяга кофе уудаг хүмүүс элэгний циррозоор өвчлөх эрсдэл 80% багасдаг

Twitter Print
2020 оны 12-р сар 11-нд 14:27 цагт
Мэдээний зураг,

Монголд ажил хэргийн ярианы 90% кофе кафед явагддаг гэнэ. Харин тэнд ирсэн бүхэн кофе уудаг гэсэн үг биш. Монголын 15-60 насны хүн амын 53% кофе хэрэглэдэг гэж судалгаагаар тогтоожээ. Тэдний 73% нь жижгээр савласан сүүтэй, чихэртэй кофег задлаад шууд хутгаж уудаг, 20% нь дунд зэргийн кофе хэрэглэдэг бол үлдсэн 7% нь хар кофе уудаг гэнэ. Кофе хэрэглэгчид жилд 3 тэрбум орчим төгрөгийг кофенд зарцуулдаг байна.

Кофе гэдэг үг нь араб хэлний qahwah буюу дарс гэсэн үгнээс үүсэлтэй бөгөөд энэ үг нь Османы эзэнт гүрний үед турк хэлэнд kahve болон нэвтэрч герман хэлэнд koffie болж, 1582 онд англи хэлэнд coffee буюу кофе хэмээх дуудлагатай болж дэлхий нийтээр тархжээ. Хүн төрөлхтний түүхэнд кофе гарч ирсэн нь архи, цайтай харьцуулахад хожуу боловч дэлхий даяар хамгийн амтархан уудаг ундаа юм. IX зууны үед Этиопийн нэгэн ямаачны ямаанууд нэг бутлаг ургамлын жимс идээд сэргэг, сэргэлэн болж байхыг анзаарснаар анх кофе хэмээх ургамалтай хүн төрөлхтөн танилцах боломж нээгдсэн. Ямаачин залуу өөрөө тэр ургамлын жимсийг идэж үзэхэд мөн хамаг биеийг нь сэргээж байсан учир нутгийнхаа сүмийн ламд жимснээс өгчээ.

Лам жимсийг тоолгүй шатаахаар гал руу хийж орхитол бусад лам нарын анхаарлыг татахуйц сайхан үнэр сэнгэнэсэн байна. Хуурсан шош шиг болсон уг жимсийг үнснээс гаргаад аягатай халуун усанд хийснээр кофе хэмээх ундаа үүссэн гэдэг яриа байдаг. Хамгийн анхны инстант буюу найруулж уудаг кофе 1771 онд Англид үүссэн байна. Кофе хэрэглэгчид кофе уудаггүй хүмүүстэй харьцуулахад паркинсоны өвчнөөр өвчлөх магадлал нь 80%-иар бага байдаг гэнэ. Багтраа болон толгойны өвчнийг намдаана, элэгний төрөл бүрийн өвчин тусах магадлалыг багасгадаг. Өдөр бүр хоёр аяга кофе уудаг хүмүүс элэгний циррозоор өвчлөх эрсдэл 80% багасдаг.

Италийн судлаачид кофе шүдний цоорлоос сэргийлдэгийг туршилтаар баталж харуулсан байна. Бамбай булчирхайн өөрчлөлттэй, хэт их ядаргаанд орсон, зүрх судасны системийн өөрчлөлттэй хүмүүст кофе сөрөг нөлөөтэй. Сүү, чихэртэй кофе нь багагүй холестерин агуулдаг.

Ч.Буянбадрах

Олон улсын аялал жуулчлалын хөгжлийн төв

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.