Сүлд модны гэрлийг асаалаа

Twitter Print
2013 оны 12-р сар 16-нд 09:49 цагт
Мэдээний зураг,

Их эзэн Чингис хааны талбайд нийслэлийн сүлд модны гэрлийг асаах ёслол боллоо. Дэлхийн олон оронд бие биедээ сайн сайхныг хүсэж гацуур модныхоо гэрлийг хамтдаа асаадаг уламжлал байдаг. Энэ жишгийн дагуу НИТХ-ын дарга Д.Баттулга, Хүүхдийн ордны авьяаслаг хүүхдүүд, нийслэлийн иргэд  төв талбайд сүндэрлэсэн сүлд модныхоо гэрлийг хамтдаа асаалаа.   

Сүлд модны гэрэл асаах ёслолыг нээж НИТХ-ын дарга Д.Баттулга хэлсэн үгэндээ, “Халаагаа өгөх гэж буй 2013 онд  Улаанбаатар хотод олон бүтээн байгуулалт өрнөсөн жил байлаа. Шинэ он, шинэ жилийг хүн бүхэн сайн сайхнаар төсөөлж, гэр бүлийнхэнтэйгээ, найз нөхөдтэйгээ, хамт олонтойгоо хамтдаа угтдаг. Өнөөдөр нийслэлийн иргэд та бүхэнтэйгээ хамт шинэ жилийн хамгийн гол чимэг болсон сүлд модны гэрлийг асаах гэж байгаадаа баяртай байна. Та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхний хүсэн ерөөе” гэлээ. Мөн энэ үеэр МХО-ны авьяаслаг хүүхэд багачуудад нийслэлийн удирдлагууд бэлэг гардуулжээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.