Европын холбооны төсөл Монголд анх удаа өдөрлөг зохион байгуулна

Twitter Print
2015 оны 04-р сар 21-нд 09:01 цагт
Мэдээний зураг,

Европын холбооны стандартын өдөрлөг Монголд анх удаа зохион байгуулагдаж байна. “Ирээдүйг өнөөдрөөс эхлүүлнэ” уриатай тус өдөрлөг өнөөдөр МУИС-ийн 1-р байрны дугуй танхимд 14:00-16:00 цагийн хооронд болох ажээ.

Уг арга хэмжээг “Монгол Улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” Европын холбооны төсөл Стандартчилал, хэмжил зүйн газартай хамтран зохион байгуулж байгаа юм байна. Энэ өдөрлөгийн гол зорилго нь их, дээд сургуулийн оюутан залуучуудад “стандарт” –ын тухай ерөнхий ойлголт, мэдээлэл өгөх, ач холбогдолыг ойлгуулах зорилготой аж.

Энэхүү өдөрлөгт Европын холбооны мэргэжилтэнүүд илтгэл тавин оролцох бөгөөд Монгол улсын ирээдүй болсон Залуучууд сонирхсон асуултандаа хариулт авах боломжтой болж байна.

Н.Уранзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.