“Арсенал” 19 дэх удаагаа “Холбооны цом”-ын шигшээд тоглоно

Twitter Print
2015 оны 04-р сар 20-нд 11:41 цагт
Мэдээний зураг,

Английн холбооны цомын тэмцээний хагас шигшээ тоглолууд дууслаа. Шөвгийн дөрөвт “Арсенал”-“Рейдинг” 2:1, “Астон Вилла”-“Ливерпуль” клубыг 2:1-ээр хожсон байна. Урд шөнө “Хотон шувуунууд” сулхан өрсөлдөгч “Астон Вилла”-гийн талбайд ялагдал хүлээсэн. Ингэснээр С.Жеррардын баг энэ улиралд нэг ч цом хүртэж чадахгүй болсон гэхэд болно. Уг тоглолтын дараа “Ливерпуль”-ийн дасгалжуулагч Б.Рожерс “Бид шийдвэрлэх үед оновчтой шийдвэр гаргаж чадахгүй байна. Өнөөдөр хангалтгүй тоглосо нь үүнийг баталж байгаа юм. Тоглогчид маань ялахын төлөө тэмүүлсэнгүй. Цаашид улам илүү туршлагатай болох хэрэгтэй. “Астон Вилла” гоол оруулсан учир ялалт байгуулах эрхтэй баг” гэсэн аж.

Энэ улирлын холбооны цомын финалд “Арсенал”-“Астон Вилла” багууд тунан үлдлээ. 1872 онд анхны хөлбөмбөгийн “Холбооны цом”-ын тэмцээн болж байжээ. Түүнээс хойш “Арсенал”, “Ман.Юнайтед” багууд тус бүр 11 удаа түрүүлж, рекорд эзэмшиж байна. Өнгөрсөн улиралд “Их буучид”, “Халл Сити”-г 3:2-оор хожиж, түрүүлсэн бол энэ удаа дахин финалд шалгарлаа.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.