
Оксфордын их сургуулийнхан бүсгүйчүүдэд хамгийн их таалагдах үр дүн бүхий судалгааг хийжээ. Тэд эмэгтэйчүүд найзуудтайгаа долоо хоногт ядаж хоёр удаа гарч эрх чөлөөг мэдэрч байх нь тэдний эрүүл мэндэд эергээр нөлөөлж, аз жаргалын гармоныг ялгаруулдаг гэжээ.
Судалгааг ахалсан сэтгэл зүйч Робин Дунбар “Ванкуверын нар” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн эрүүл мэнд нь долоо хоногт хоёр удаа гадагш гарснаар ихээхэн сайжирч байгааг бид тогтоосон” хэмээн ярьжээ. Ингэснээр бүсгүйчүүдийн өвчин нь илааршиж, дархлааны систем нь хүчирхэгжиж, сэтгэл зовинолын түвшин нь илтэд буурч эсрэгээрээ сайн сайхан ааш зан нь нэмэгдэж байжээ.
ХАРАМСАЛТАЙ НЬ ЭМЭГТЭЙЧҮҮД ТЭР БҮР ГАРААД БАЙДАГГҮЙ
Таван эмэгтэй тутмын ердөө хоёр нь, долоо хоногт ганц удаа л гадагш гардаг, найз нөхөдтэйгээ уулздаг байна. Тэд ихэнх цагаа гэр бүлдээ зарцуулдаг ажээ.
ИНЭЭД БОЛ ХАМГИЙН ШИЛДЭГ ЭМ
Энэ бол аль эртний үг учир хүн бүхэн мэднэ. Гэхдээ яагаад биелүүлдэггүй юм бол. Үнэндээ хамт байгаа хүмүүсийн тоо 5-аас дээш байж гэмээ нь тэнд жинхнээсээ инээд наргиа бий болдог гэнэ. Тиймээс өнөөх судлаачид чинь эмэгтэйчүүдийг гадагш гар, гарахдаа 4-өөс доошгүй найзуудтайгаа хамт гар хэмээн зөвлөж байна.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН НӨХӨРЛӨЛ НЬ ХҮРТЭЛ ШИНЖЛЭХ УХААН?
Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү нөхөрлөлдөө анхаарал хандуулах хэрэгтэй. Учир нь эмэгтэйчүүд бусадтайгаа найзлах үед СЕРОТОНИН /аз жаргалын даавар/, ОКСИТОЦИН /амттай дурлалын үед ялгардаг даавар/, БОНДЫН ГАРМОНУУД /хайрын даавар/ ялгаруулдаг гэж сэтгэл судлалын доктор Алиса Раби Баш гэгч эрдэмтэн хэлжээ.
Эмэгтэйчүүдийн маш хариуцлагатай амьдрал тэдэнд стресс үүсгэдэг тул хааяа нэг гэр бүлээ орхин гарахдаа яг л гэм хийж буй мэт гэмт сэтгэлгээг бий болгодог байна. Тэгж гэмшээд байх хэрэггүй бүсгүйчүүд ээ. Гэр бүлээс гадна хувь хүнд бас амьдрал байдаг юм шүү дээ. Гэр бүлтэйгээ хамт удаан амьдрахыг хүсвэл өөрийгөө бодож, бас зугаацуулж сураарай.
Эх сурвалж: Хөөрхөнтдөг өдрүүд
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
DR UROLOGIST
(197.210.65.8) 2022-03-20 20:04БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хариулах