Б.Батцэнгэл хүрэл медальтай эх орондоо ирнэ

Twitter Print
2015 оны 04-р сар 20-нд 09:39 цагт
Мэдээний зураг,

Пауэрлифтингийн насанд хүрэгчдийн дэлхийн аваргын тэмцээн АНУ-ын Денвер хотод боллоо. Энэ удаа Монгол улсыг төлөөлөн ОУХМ Б.Батцэнгэл мастер ангиллын -93 кг-д түрэл медаль хүртсэн байна. эрээр гурав дахь оролтоороо 242.5 кг-ыг өргөсөн аж. Тус жинд Японы тамирчин К.Масахко алт, АНУ-ын Г.Пепе мөнгөн медаль хүртлээ.

Манай тамирчин Б.Батцэнгэл 2014 оны IPF-ийн мастер ангиллын хэвтээ шахалтын төрөлд мөнгөн медаль авч байв. Хүчний гурван төрөлтийн энэхүү тэмцээн нь олон улсад эрчимтэй хөгжиж байгаа. Монголын тамирчид ч гэсэн олон улсад өндөр амжилт гаргаж эхлээд байгаа юм.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.