Үлгэрийн юм шиг үзэсгэлэнтэй 26 газар

Бид хамгийн сайхан зүйлээ нүдэндээ төсөөлөн бодоод үлгэрийн юм шиг хэмээн сэтгэдэг шүү дээ. Тэгвэл очсон хүн өөрийгөө сэрүүн зүүдэлж байна уу хэмээн чимхэж үзмээр үзэсгэлэнтэй газрууд үнэхээр байх юм.

Амьддаа очиж үзэх ёстой газруудынхаа жагсаалтанд ядаж ганц нэгээс нь ч болов оруулбал гайхамшигтай мэдрэмж, сайханд хүрэх хүсэл тэмүүлэл танд төрүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Жинхэнэ гайхамшиг хаана байна, тэнд л байна...

Нойштвайны цайз, Герман улс

Энэ гайхамшигт цайзыг 1868 онд Баварийн хаан 2-р Людвиг бариулжээ. Одоо Европын жуулчдын очих хамгийн дуртай газруудын нэг. Энэхүү цайзыг үзээд агуу Петр Чайковскийн сэтгэл хөдөлж "Хунт нуур" хэмээх бүтээлээ туурвисан гэсэн аман яриа байдаг. Энэхүү цайзын загвараар Парис хот дахь Диснейдендийн "Унтаж буй гоо бүсгүй"-н ордныг барьжээ.

Гэрэлт агуй, Шинэ Зеланд 

Энэхүү агуйн гол онцлог нь зөвхөн Шинэ Зеландад амьдардаг хэдэн мянган гэрэлт цох агуйн ханыг бүрхэн амьдарч агуй доторхийг бүхлээр нь гэрэлтүүлж байдаг. Энэ бүхнийг харахад яг л үлгэрийн юм шиг одод түгсэн тэнгэр дор байгаа мэт сэтгэгдэл төрдөг.

Франц улсын Кольмар хот 

Францын эртний байдлаа тэр чигээр нь хадгалсан хамгийн үзэсгэлэнтэй газруудын нэг. "Үзэсгэлэнт охин ба араатан" хүүхэлдэйн киноны үлгэрийн хотхоныг санагдуулам энэ хот жижигхэн ч 3 театртай, шинэ цагийн хөгжмийн Le Grillen заалтай, 4 номын сантай, орчин үеийн урлагийн төв болон дэлхийд алдартай Унтэрлиндений музейг оролцуулаад 5 музейтэй гэхээр та гайхаж байгаа биз. 

Малайз улсын Бату агуй 

Энэхүү агуй хийдэд жилд хэдэн мянган мөргөлчид ирдэг. Бату бол Энэтхэгийн шашны хамгийн том мөргөлийн газарт зүй ёсоор тооцогдоно. Энэхүү хийд 400 гаруй жилийн өмнө байгуулагдсан. Өмнөд тамилчуудын бурхан гэгддэг Шива бурханы хоёрдахь хүү Муруганд зориулсан хамгийн өндөр хөшөө энд бий. 

Василий Блаженныйн сүм, Орос улс 

Энэхүү Гэгээнтний сүм Москвагийн Улаан талбай дээр байдаг. Олон хүний хувьд энэхүү сүм Орос улсын билгэдэл болдог. Казанийн хаант улсыг дарж, Казанийг эрхэндээ авсаны дурсгал болгож Иван Грозный хааны тушаалаар баригджээ. 

Өнгөт туннель, Япон улс 

Энэ жинхэнэ цэцэгсээр бүтсэн өнгөт "тэнгэр" бол Япон улсын Китакюсю хотод байдаг. Цагаан, цэнхэр, ягаан, голдуу төрлийн өнгөнөөс бүрдсэн өнгө өнгийн гэрэлт модны  мөчир бие биенээ шүргэн яг толгой дээр ургажээ. 

Такцанг-лакханг хийд, Бутан 

Энэхүү дацан 3120 метрийн өндөр хадан цохионы дээр байрлах 700 м орчим дэвсгэр газар дээр байрлана. Хийдийн нэр "Барын үүр" гэж орчуулагдана. Домогт анх Падмасамбхава их багш энэхүү агуйд ирэхдээ эмэгчин барын нуруун дээр сууж заларчээ. Тэрхүү эмэгчин бар нь сүүлд түүний эхнэр болон хувилсан гэнэ. Энэхүү хийдэд хүрэхийн тулд 100 гаруй жилийн тэртээ гаргасан уулын жимээр алхаж хүрэх боломжтой. 

Болорын агуй, Мексик улс 

Найка хотын доор 300 метрийн гүнд орших энэхүү агуй нь 11 м хүртэл өндөртэй маш том болоруудаас бүтсэн. Харамсалтай нь агуйн доторхи өндөр халуун (48°C), чийгшэл болон болоруудын эмзэг байлдаас шалтгаалан жуулчдыг агуй руу оруулдаггүй байна.

Ангкор-Бат хийдийн цогцолбор, Камбож улс 

Энэхүү түүх дурсгалын үнэт газар нь бараг 9 зуун жилийн түүхтэй. Хинди шашны гол шүтээн Вишна бурханд зориулсан сүмийн цогцолбор газарт кхмерчүүд жинхэнэ бурхад амьдардаг хэмээн итгэдэг байжээ. 

Анхель усан хүрхрээ, Венесуэль улс 

Энэ бол дэлхийн хамгийн өндөр усан хүрхрээ. "Чөтгөрийн уул" хэмээн орчуулагдана. Анкелийн хадан цохионоос буух ус газарт хүрэхийн тулд 1 км орчим замыг туулна. Алдарт Найгара хүрхрээнээс даруй 20 дахин өндөр гээд бод доо. Анхель хүрхрээ нь маш өтгөн ширэнгэ ойн дунд байх бөгөөд хүрхрээнд хүрэх ямар ч жим байхгүй тул очих боломжгүй юм.

Петр хот, Иордан улс 

"Цаг хугацааны тэн хагастай тэнцэх настай ягаан хот" хэмээн Петр хотын тухай хэлцдэг. Перт бол 2 мянган жилийн тэртээ хадан хавцалуудын дунд хадыг нь урлаж хийсэн эртний Набатей хаант улсын нийслэл хот. 

Чанье Данк хадан цохионууд, Хятад улс 

Ганьсу мужид орших энэхүү байгалийн өвөрмөц тогтоц бүхий өнгө өнгийн хадан цохионууд зурагчин хүний мөрөөдлийн газар. 

Мон-Сен-Мишель арал, Франц улс 

Энэхүү жижигхээн хадан цохио бүхий арал яг л үлгэрийн орон мэт. Хамгийн оргилын хадан цохио 80 орчим өндөрт тэнгэр цоргино. Виктор Гюго энд ирээд сэтгэл нь ихэд хөдөлж, "Далай дахь пирамид" гэж нэрлэж байсан удаатай.

Туркийн Памуккале 

"Хөвөн цайз" хэмээн нэрлэгддэг гайхалтай үйлчилгээ бүхий халуун рашаантай газар нь яг л цас үелэн тогтсон мэт үзэсгэлэнтэй. Энд олон киноны зураг авалт хийгдсэн байдаг. 

Виадук Гленфиннан, Шотланд

Энэ бол дэлхийн хамгийн алдартай галт тэрэгний зам. Үлгэрийн мэт гайхамшигт байгалийн дундуур хөврөх энэ замаар Хогвартс-Экспресс галт тэрэг явна. Энэ замын хажууханд байх байгалийн үзэсгэлэн бүрдсэн Гленфиннанийг бас заавал үзэх хэрэгтэй.

Бухта Халонг, Вьетнам

Тонкийн булангийн маргадын өнгөт уснаас ургасан мэт үнэхээрийн үзэсгэлэн төгс 3 мянган арал байдаг гээд төсөөлөөд үз дээ. Halong гэдэг нь "Луу далайд шургасан газар" хэмээн вьетнам хэлнээс орчуулагдана. Энэхүү арлуудыг ойролцоох ууланд амьдардаг аугаа хүчит луу бүтээсэн гэсэн домогтой гэнэ.

Лас-Лахас сүм, Колумб

Колумб улсын Лас-Лахас сүм дахин давтагдашгүй өнгө төрх, уран байгууламж, өвөрмөц загвараараа гайхагддаг төдийгүй далайн төвшнөөс 2600 метрийн өндөрт орших хадан хавцалыг дагнан тавигдсан гүүрэн дээр оршдогоороо гайхамшигтай.

Ваадху арлын далайн эрэг, Мальдивийн арлууд 

Шөнө нь үнэхээр үзэсгэлэнтэй далайн эрэг дэлхийд ганцхан бий. Хөдөлгөөнт гэрлээр бүрхэн бүжиглэх шөнийн тэнгэрийн нууцыг далайн эргийн эрдэс бодисууд нисдэг амьтдын биенд наалдаж, улмаар биеийн энергиэр гэрэл үүсгэснээр тайлбарладаг аж. Мальдивийн одот тэнгэрт өнгө нэмэн бүжиглэх цэнхэрхэн неон гэрэлт "одууд". 

Синтра хот, Португал 

Түүхэн дурсгалаар дүүрэн Португалийн эртний хот. Эндэхийн байгалийн үзэсгэлэн бүрдсэн цэцэрлэгт хүрээлэн, олон зуун настай модод, орд харш, сүм хийдүүд үнэхээр дур булаам. Үлгэрийн мэт урлаж бүтээсэн гайхамшигт загвар, чимэглэл бүхий уран барилгууд байгалийн үзэсгэлэнтэй зохицоод сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй гайхамшгийг бүтээжээ.

Пеле цайз, Румын 

Европын хамгийн сэтгэл татам газруудын нэг. Карл I хаан өөрийнхөө зуны ордон маягаар анх бариулж байсан түүхтэй. Доторх засал нь үнэхээр хааны ордоныг санагдуулна. 

Жанцэцэ Үндэсний хүрээлэн, Хятад 

Жеймс Камероны бүтээсэн "Аватар" кинонд үлгэрийн юм шиг уулстай Пандора нэртэй газар гардагийг санаж байна уу. Тэр чинь энэ байна. Энэ газрыг анх очиж үзсэн найруулагчийн сэтгэл ихэд хөдөлж яг л энд зураг авахад зориулж зохиолоо бичсэн байдаг. 

Таж Махал бунхан, Энэтхэг

Энэтхэгийн мөнхийн бахархал. Жахан хаан өөрийн 14 дэхь хүүхдийг төрүүлэх үедээ нас барсан хайрт хатан Мумтаз Махалдаа зориулан барьсан агуу хайр дурлалын билэг тэмдэг болсон бунхан. 

Харанхуй шугуй, Ирланд 

Энэхүү моддын өргөн чөлөөг бий болгохоор анх 18-р зуунд Стюартын гэр бүл эдгээр моддыг суулгажээ. Энэхүү моддын өргөн чөлөөний тухай олон хууч яриа, домог их байдаг ч хамгийн их түгсэн нь эдгээр моддын чөлөөгөөр Саарал Хатагтай гэж алдаршсан нэгэн сүнс хөвөн явж хамгийн эцсийн модонд шингэн алга болдог гэсэн яриа. Түүнийг энэхүү замын хажууханд орших байшинд амьдарч байгаад хэдэн зууны өмнө нас барсан бүсгүйн сүнс хэмээн ярилцах нь ч бий. 

Версаль, Франц

Ордон, цэцэрлэгт хүрээлэнгийн цогцолбор болсон энэхүү газар анх Францын хаадын ордон байжээ. 14-р Людовик хаан анх өөрийнхөө сангийн сайдынхаа Во-лу-Виконт гэдэг газар барьсан хувийн цайзыг нь үзээд атаархах сэтгэл төрж энэхүү цогцолбор ордонг барихаар болсон гэдэг. Тэрээр энэ ордон цогцолбор хаанаасаа ч харсан сангийн сайдын барьсан цайзаас хамаагүй илүү тансаг, сайхан байна гэж зарлигдсан нь үнэхээр биелэлээ олсон юм.

Скагитын хөндийн Алтан зул цэцэгсийн тайлбай, АНУ 

Өнгө өнгийн, сая сая Алтан зул цэцэгс ярайсан өргөн тал гээд төсөөл дөө. Жил бүрийн 4-р сард хаврын гайхамшиг, үлгэрийн мэт орчинг мэт үзэх гэж мянга мянган жуулчин энэ газрыг зорьдог.

Заан моддын чөлөө, Мадагаскар 

Тэгш тал дээр эгнэн ургасан энэ заан модод 800 гаруй жилийн настай. Нэгэн цагт Мадагаскар улсыг бүрхэн байсан өтгөн ойгоос одоо зөвхөн энэ л үлджээ. 

Эх сурвалж: http://www.adme.ru/svoboda-puteshestviya/26-realnyh-mest-kotorye-vyglyadyat-tak-budto-oni-iz-skazki-901010/

 
Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: tsmunkhbayar@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

 

 

  • Мэдээний зураг,

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Гэрэлмаа

      (202.179.12.6) 2015-06-17 22:59
      • 0
      • 1

      Үнэхээр гайхамшигтай юмаа.Манай Монголын сайхан үзэсгэлэнтэй газрууд их бий шүү дээ

      Хариулах

    • tenemel

      (178.192.168.128) 2015-04-24 04:28
      • 0
      • 2

      schwezariin goe goe uzesgelentei gazar bolon malti oroogui bna.. bas peru oroogui bna.. bas Argentine oroogui bna

      Хариулах

    • Зочин

      (202.21.125.26) 2015-04-23 12:23
      • 7
      • 0

      Saikhan medee baina. Daanch orchuulgandaa jaahan setgel gargaj, anhaaral handuulsan bol...

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.120) 2015-04-23 09:50
      • 0
      • 3

      Улаан талбай орж vзсэн шvv. Василий Блаженный сvм хасагдлаа. 25 vлдэв.

      Хариулах

    • Зочин

      (112.72.9.22) 2015-04-22 17:01
      • 0
      • 6

      Ядаж тэр Туркийн халуун рашаантай газар очоод үзчих юмсан гэсэн бодол төрлөө. Гайхамшигтай.

      Хариулах