К.Дюрант, Р.Уэстбрук нар плей-оффын тоглолтыг үзэхгүй гэдгээ хэлжээ

Twitter Print
2015 оны 04-р сар 20-нд 07:59 цагт
Мэдээний зураг,

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны лигийн энэ улирлын плей-офф эхэлсэн. 2014-2015 оны улирлын хасагдах шатанд “Майами Хит”, “Индиана Пэйзерс”, “Лос Анжелес Лэйкерс”, “Оклахома Сити Тандер” зэрэг багууд үлдэж чадаагүй. Ялангуяа Р.Уэстбрук тойргийн тоглолтонд гайхалтай байсан ч эцсийн мөчид плей-оффын эрхээ “Нью Орленс Пеликанс”-т алдсан билээ. Р.Уэстбрукын хамтрагчид болох К.Дюрант, С.Ибака, Н.Коллинс нар гэмтлийн улмаас улиралд бүтэн тоглож чадаагүй юм.

NBA-ийн шилдэг тоглогчдын нэг К.Дюрантын бэртэл нь одоо хүртэл эдгээгүй тул бэлтгэлдээ ч гарахгүй байгаа. Тэрээр баг нь плей-оффт гарч чадаагүйд ихэд харамсаж буйгаа илэрхийлсэн. Мөн сэтгүүлчид түүнээс плей-оффын тоглолтуудыг үзэх үү гэж асуухад “Үгүй” гэж товчхон хариулсан байна. Мөн Р.Уэстбрук үлдсэн тоглолтуудыг үзэхгүй, би өөрийнхөө багийн тоглолтыг л үздэг гэж хэлсэн аж.

“ОКС”-гийн лидер тоглогч К.Дюрант 2007 оны драфтын эхний бүсийн хоёр дахь сонголтоор мэргэжлийн лигт орж ирсэн. Түүнээс хойш “Оклахома Сити Тандер”-ын төлөө тоглож байна. Энэ хугацаанд 2014 оны улирлын “Үнэ цэнэтэй” тоглогч, зургаан удаа бүх оддын тоглолтын гишүүн, 2012 оны бүх оддын тоглолтын үнэ цэнэтэй тоглогч, таван удаа бүх NBA-ийн нэгдүгээр багт нэрлэгджээ.

Тэрээр 2010-2011 оны улиралд багаа гайхалтай удирдаж, финалд гарч ирсэн Л.Жеймс, Д.Уэйд, К.Бош тэргүүтэй “Майами Хит”-д хожигдож байлаа. К.Дюрант АНУ-ын “Мөрөөдлийн баг”-т тоглохдоо 2010 дэлхийн аварга, 2012 Лондонгийн Олимпийн наадамд түрүүлж байсан бөгөөд “Турк 2010” дэлхийн аваргын “Үнэ цэнэтэй” тоглогчийн шагналыг авч байв.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.