Б.Обама Английн багийн хөгжөөн дэмжигч

Twitter Print
2015 оны 04-р сар 20-нд 07:50 цагт
Мэдээний зураг,

Улс төрийн томоохон зүтгэлтнүүд спортын тэмцээн уралдааныг ямагт дэмжсээр ирсэн. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин залуудаа жүдо бөхөөр хичээллэж байсан бол Испанийн Эзэн хаан нутагтаа аливаа томоохон спортын тэмцээнийг хүлээн авахад ихээхэн чармайлт гаргадаг билээ. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама спортыг дэмжин ажилладаг. Үүнийхээ илэрхийлэл болгож NBA-ийн аварга багийг жил бүр хүлээн авч уулздаг. Гэхдээ энэ уламжлал нь олон жилийн өмнөөс эхтэй.

Харин ноён Б.Обама Английн “Вест Хэм Юнайтед” багийн хөгжөөн дэмжигч аж. Тэрээр Англид очихдоо тус багийн тоглолтыг үздэг байна. Нэгдсэн улс нь спортын хамгийн том баяр Олипийн их наадмыг нутагтаа хамгийн их зохион байгуулсан орон. 1904, 1932, 1984, 1996 онд зуны, 1932, 1960, 1980, 2002 онд өвлийн Олимпийн наадмыг амжилттай зохион байгуулсан түүхтэй.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.