Д.Рөүз эргэн ирсэн плей-офф

Twitter Print
2015 оны 04-р сар 19-нд 12:53 цагт
Мэдээний зураг,

NBA-ийн энэ улирлын плей-оффын тоглолтууд өнөөдөр эхэллээ. Өнөөдөр дөрвөн тоглолт болж буйгаас “Вашингтон Визардс”-“Торонто Рэпторс” 93:86, “Чикаго Буллз”-“Милуоки Бакс” 103:91, “Голден Стэйт Уорерз”-“Нью Орленс Пеликанс”-ийг 106:99-ээр хожсон. Мөн “Хьюстон Рокетс”-“Даллас Маверикс”-ийн тоглолт энэ цаг мөчид үргэлжилж байна

Өнөөдөр “Чикаго Буллз” багийн шилдэг тоглогч Д.Рөүз талбай дээр тоглосон нь олон үзэгчдийг баярлууллаа. “Бухнууд” өрсөлдөгчөө 103:91-ээр хожиход Д.Рөүз 27 минутыг талбайд өнгөрүүлж, 23 оноо, 7 оновчтой дамжуулалт өгсөн аж.

2008 оны драфтын тэргүүн тоглогч, 2011 онд улирлын “үнэ цэнэтэй” сагсан бөмбөгчөөр тодорч байсан Д.Рөүз гэмтлийн улмаас олон сар тэмцээнээ өнжсөн. NBA-д орж ирсэн эхний гурван улиралдаа гайхалтай тоглотыг үзүүлж, ирээдүйн од хэмээн нэрлэгдэж байсан түүнийг хүнд бэртэлд алдсан ч “Чикаго Буллз” энэ удаа плей-оффт гарч ирсэн. Мөн Д.Рөүз эргэн ирсэн учир бүсийн аваргын төлөө тоглоно хэмээн мэргэжитнүүд үзэж байна.

Маргааш плей-оффын тоглолтууд үргэлжлэх бөгөөд “Клевлэнд Кавалейрс”-“Бостон Селтикс”, “Атланта Хаукс”-“Бруклин Нэтс”, “Мемфис Гризлес”-“Портлэнд Блэзерс”, “Лос Анжелес Клипперс”-“Сан Антонио Сперс” тоглох юм.


Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.