Нийгмийн халамжийн мөнгөө энэ сарын 20-ны дотор авахыг анхаарууллаа

Twitter Print
2019 оны 12-р сар 18-нд 10:05 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн төсвөөс санхүүжигдэх 2018 оны “Нийгмийн халамжийн тэтгэмж, хөнгөлөлт тусламж”-ийн мөнгөө аваагүй иргэд энэ сарын 20-ны өдрөөс өмнө "Хаан" болон "Төрийн банк"-ны салбараас очиж авахыг Нийслэлийн Нийгмийн халамжийн газраас анхааруулав. 

Үүнд: Нийгмийн халамжийн тэтгэвэр, Жирэмсэн эхийн болон Нөхцөлт мөнгөн тэтгэмж, Асаргааны тэтгэмж, Ахмад настны болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөнгөлөлт, тусламж багтаж байгаа юм. Иргэдэд анхааруулан хэлэхэд нийгмийн халамжийн сангийн санхүүжилт улсын төсвөөс олгогдох болсонтой холбоотойгоор дээрх тэтгэвэр, тэтгэмж 2020 онд орон нутгийн төсвөөс нөхөн олгохгүй юм байна. 

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.