Элэг өөхлөлтийг анагаах тусгай эм байдаггүй, анагаах цорын ганц арга бол эрүүл хооллох

Twitter Print
2020 оны 06-р сар 18-нд 12:34 цагт
Мэдээний зураг,

Эрүүл элэг-Энх амьдрал

Элэгний өвчлөлүүд хийгээд түүнээс урьдчилан сэргийлэх нь:

1. Элэг өөхлөх өвчлөл
2. Вирусийн өвчлөл
3. Элэгний хатангаршил буюу цирроз гээд элэгний 3 үндсэн өвчлөл байдаг.

Элэг өөхлөх өвчин нь 3 үе шаттай

1. Ямар нэг үрэвсэлгүй өөхөлсөн элэг
2. Өөхөлж үрэвссэн элэг
3. Өөхөлж циррозоор өвчилсөн элэг

Элэг өөхлөлтөөр өвчилсөн хэн бүхэн чихрийн шижин, элэгний үрэвсэл мөн элэгний хорт хавдраар өвчлөх өндөр магадлалтай. Өндөр цусны даралт, зүрх судасны өвчнүүд нь бас элэг өөхлөх өвчний үндэс болдог. Элэг томорсон гэх онош нь элэг өөхөлсөн гэсэн онош юм байна.

Элэг өөхлөх өвчний гол шалтгаан нь хэт өндөр нүүрс усны агууламжтай хүнсний хэрэглээ хооллолт, хөдөлгөөний дутагдал юм. Илүүдэл жин, согтууруулах ундаа, эмний замбараагүй хэрэглээ нь мөнхүү өвчиний суурийг тавьдаг.

Өвчний явц онцын зовиур илэрдэггүй удаан хугацаанд нууцлаг явагддаг нь аюултай юм. Ер нь ердийн эрүүл мэндтэй хүмүн та жилдээ нэг удаа нарийн мэргэжлийн эмчид үзүүлж шинжилгээ хийлгэж байх нь өвчнөөс урьдчилан сэргийлэх хийгээд өвчнийг эрт үед нь оношлуулан эмчлүүлж чадах ач тустай.

fatty liver зурган илэрцүүд

Уургийн дутагдал, хүнс тэжээлийн дутагдлаас үүдэн хэвийн жинтэй хүн ч өвчлөх нь буй.

Элэг өөхлөлтийг хугацаа алдалгүй эмчлүүлээгүйн улмаас элэг үрэвсэж, элэгний эдүүд хатууран сорвижиж элэгний цирроз үүсгэдэг аюултай. Мэдээж эхний шатанд нь жин хасах, өв эрүүл хооллох замаар бүрэн анагаах боломжтой юм. Шат ахисан түвшинд элэг шилжүүлэн суулгахаас өөр аргагүй болдог.

Элэг өөхлөлтийг анагаах тусгай эм байдаггүй. Анагаах цорын ганц арга бол эрүүл хооллох. Хоол хүнсээ эрс өөрчилж чадсанаар элэгний эсэд хуримтлагдсан илүүдэл өөх (Triglyceriden)-ийг багасгаж чадна.

Тасралтгүй эрүүл зөв хооллож, согтууруулах ундаанаас бүрэн татгалзсанаар илүүдэл хуримтлагдсан өөхийг арилган бүрэн төгс анагаах боломжтой. Нэг суудал дээр хэт их идэх нь элгэнд маш халгаатай байдгийг мэдүүштэй.

fatty liver зурган илэрцүүд

Элэгний өөхлөлт өвчин 2 болон 3-р шатандаа орсон үед богино хугацааны мацаг /Intervall fasten/ сайн бөгөөд илүүдэл жинг даруй бууруулж бодисын солилцоог хэвийн болгоход нэн тустай. Энэхүү үед илчлэг маш багатай/ деэт хоолны дэглэм барих горимтой. Пребиотик/ Präbiotik-ын шимт тэжээл буюу эслэг/ Inulin нь элэгний үйл ажиллагааг эрчимтэй сайжруулж өгдөг. Хүнсний эслэгийг хүнсний ногооноос хангалттай авах боломжтой ч пребиотикийн агууламж бүхий пробиотик уух нь эмчилгээний онцгой үр дүнтэй.

Inulin нь пребиотикийн олон улсын нэршил юм.

Жич: Төрөл бүрийн жимс зарим төрлийн ногооны шүүс нь сахарын агууламж өндөртэй байдаг тул элэг өөхлөх өвчний үед хэрэглэхгүй байхыг зөвлөдөг.

Элэг өөхлөлт өвчнийг анагаахад богино хугацааны мацаг / Intervall fasten/ 16-24 цагийн мацаг онцгой үр дүнтэйг олон улсад судалгаа шинжилгээний группууд аль хэдүйн нотолсон байдаг.

Мэдээж тухайн өвчтөн хяналтын эмчтэйгээ мацгийн тухай заавал зөвшилцсөн байх учиртай.

Эрүүл цэвэр элэгтэй байхад тустай хүнсүүд:

1. Грэйпфрyt

Витамин C агуулсан хүчирхэг антиохидант бүхий энэхүү жимс нь элэг хорт бодисоос өөрийгөө цэвэрлэх үйл явцыг өргөж сайжруулдаг.

2. Сармис

Сармис нь их хэмжээний аллицин мөн селен агуулдаг хүчирхэг антиохидант бөгөөд элэгний дааврыг эрчимжүүлж өгдөг тустай.

3. Хүрэн манжин, лууван

Эдгээр ногоонууд нь ургамлын флавойден мөн ветакаротений маш өндөр агууламжтай бөгөөд энэ нь элэгний үйл ажиллагааг бүхэлд нь эрчимжүүлж өгдөг гайхамшигтай.

4. Навчит ногоонууд / бууцай, ногоон салат...

Ногоон навчит салатууд,бууцай нь хүнд метал, химийн хорт бодисууд, шавьж устгагч пестизидийг саармагжуулж элгийг хамгаалж өгдөг.

fatty liver зурган илэрцүүд

5. Авокадо

Элэгний цэвэрлэх механизмыг дэмжиж өгдөг.

6. Алим

Алиманд агуулагдах пектиний өндөр агууламж нь биеэс хорт бодис тохины гадагшлах процессыг хурдасгаж өгдөг.

7. Оливын тос/ хүйтнээр шахсан

Лейнын тос, оливын тосны байнгын багахан хэрэглээ нь биед липиде гэгч хорт бодисыг баригч бодисыг буй болгодог.

8. Брокли болон цэцэгт байцаа

Эдгээр ногоонууд биед глюкозинолатены хэмжээг өсгөж элэгний дааврын үйл ажиллагааг эрчимжүүлэн улмаар хорт хавдрын эс (карциноген)- ийг блоклох, хорт хавдраас урьдчилан сэргийлэх онцгой тустай.

9. Нимбэг

Нимбэгт агуулагдах витамин C -ийн өндөр агууламж нь хорт бодисыг биеэс зайлуулах мөн элэгний үйл ажиллагааг эрчимжүүлж өгдөг. Өглөө өлөн элгэн дээр нимбэгний шүүстэй халуун бүлээн ус уух нь нэн тустай.

Холбоотой Зураг

10. Хушга

Хушганд агуулагдах өндөр хэмжээний аргинин нь аммониак хэмээх хорт бодисыг биеэс зайлуулахад нэн тустай.Хушигны найрлага дахь омега 3 тос нь элэгний цэвэрлэгээний процессыг түргэтгэж өгдөг.

11. Байцаа

Брокли, цэцэгт байцааны адил үйлчилгээтэй.

12. Куркума

Маш хүчирхэг антиохидант бөгөөд хүнсээр орж ирсэн карзиноген-ийг эрчимтэй устгахад тусалдаг. Артишокен, ногоон байцаа, шпаргел зэрэг хүнсний ногоонууд мөн адил элгэнд нэн тустай.

13. Ногоон цай

Элэгний үйл ажиллагааг сайжруулагч антиохидант.

Эрхэм монгол ахан дүүсээ элгээ хайрлан хамгаалж эрүүл, энх жаргалантай амьдрахыг уриалан дуудъя уу.

Ю.Отгонцэцэг

Canico in Madeira

❤️

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.