Монголчууд гамшигт өртөж буй Түмэнцогт сумын ард иргэдэд туслах хандивын аянд нэгдэж эхэллээ

2015 оны 04-р сар 16-нд 17:05 цагт
Мэдээний зураг,

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутагт түймэр гарч, олон айл гэр, малгүй болоод байна. Мөн түймрийг сумын төв рүү оруулахгүй баруун, зүүн талаар нь гаргасан ч, төвийн иргэд утаа униар дунд амьдарч байна. Түймэрт хохирол амсаад байгаа нутгийн иргэдэд туслах хандивын дансыг Түмэнцогт сумын нутгийн зөвлөл нээгээд байгаа юм. Монголчууд та бүхнийг байгалийн давагдашгүй хүчин зүйлээс болж гэр, мал, эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирол амсаад байгаа Түмэнцогт сумын иргэдэд туслахыг уриалж байна.

Түймрийн улмаас хүнд байдалд ороод байгаа хүмүүстээ нэг санаа сэтгэлээр тусалж, нэгдэх цаг нь иржээ. Халуун сэтгэлийн энэ аяныг өрнүүлж, шатах аюултай бүс нутагт байгаа Түмэнцогтчуудад тусламжийн гараа хамтдаа сунгацгаая. Тэдэнд туслах аяны цуваа хэдийнэ эхлээд байгаа юм. Нутгийн залуучууд нутаг руугаа хүлгийн жолоо залж, өөрсдөө гал унтраах ажилд оролцож байгаа бол зарим нь эд мөнгө, өөрийн оролцоо, сэтгэлийн дэмийг түймэрт хохирсон иргэдэд илгээсээр байна. Хандив илгээж буй иргэдэд нутгийн зөвлөлийн зүгээс талархсанаа илэрхийлж байгаа юм. Хандивын энэ цуваанд та нэгдэж, цувааг үргэлжлүүлж, улсынхаа нэг сумын иргэдэд туслая.

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутгийн зөвлөлийн данс - Хаан банк: 5021508978

Холбоо барих утас: 99057577, 96047577

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.