
Трамп өөрийн твиттер хуудсандаа: АНУ агаарын тээвэр зэрэг “Хятад вирус”-ийн нөлөө ихтэй салбарт дэмжлэг үзүүлэх болно, бид улам хүчтэй байх болно хэмээн жиргэжээ.
Америкийн сүлжээ ашиглагчид энэ үгийг нь хатуу шүүмжилж байна. Трамп шинэ төрлийн коронавирусийг арьс өнгөөр ялгаварлах, хариугаа авах арга болгон ашиглаж, хорсол занал, хүчирхийллийн хаалгыг нээж байна хэмээн нэгэн сүлжээ ашиглагч сэтгэгдэл үлдээжээ. Бас зарим нь "Трамп бол жинхэнэ Америк вирус юм" гэв.
Шинэ төрлийн коронавирусийн дэргэд Трампын энэ арьс өнгөөр ялгаварлах үзэл бүр ч аюултай “вирус” юм. Үүний зэрэгцээ тэрээр Америкийн иргэдийг цар тахлаас болсон айдас түгшүүрийн шалтгааныг Хятадад тохох гэсэн санаа нь цухалзаж байна.
Хятадын олон улсын радио
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.