Хойд Солонгосын зэвсэгт хүчин дэлхийд хэрхэн үнэлэгддэг вэ

Twitter Print
2015 оны 04-р сар 16-нд 13:26 цагт
Мэдээний зураг,

Умард Солонгос дэлхий нийтийн анхаарлыг татдаг улс. Зэвсэглэлээр хөөцөлдөж, АНУ-тай хамгийн ширүүн өрсөлдөөнийг бий болгож буй тус улсын цэрэг армийн тухай янз бүрийн ойлголттой явдаг. Эмэгтэйчүүдийг цэрэгт татдаг, насанд хүрсэн бүх эрчүүд нь цэргийн боловсрол эзэмшсэн зэргээр ялгардаг ч гэж ярьдаг. Харин БНАСАУ-ын цэрэг арми одоогийн байдлаар ямар хүчин чадалтайг сонирхуулья.

БНАСАУ 24.8 сая хүн амтайгаас 10 сая нь цэргийн насны эрчүүд аж. Мөн 4.5 сая цэрэг бүхий байнгын армитай. Хуурай газрын зэвсэгт хүчний хувьд 4200 танк, хуягт 4100, өөрөө явагч автомат буутай машин 2250, танк эсэргүүцэгч 4300 бол агаарын зэвсэгт хүчин нь нийт 940 онгоцтой. Үүнээс тулаанд зэвсэгжсэн 458, сөнөөгч 516, ачаа тээврийн 99, сургалтын 165, нисдэг тэрэг 202, бүрэн зэвсэгжсэн нисдэг тэрэг 20 юм байна. Мөн тэнгисийн цэргийн флот нь 1061 хөлөг онгоцтой. Үүнээс байлдааны том хөлөг онгоц 4, байлдааны үед агаарын хүчнийг дэмжих том хөлөг онгоц 2, тэнгисийн шумбагч онгоц 70, байлдааны сөнөөгч усан онгоц 23, тэнгисийн эргүүлийн 375 жижиг хөлөг онгоцтой.

Тус улсын Батлан хамгаалахын төсөв нь 7,500,000,0000 ам.доллар бол гаднаас авсан тусламж нь 3,000,000,000, гадаад валютын нөөц ба алтны хэмжээ 6,000,000,000, зэсвэг техник худалдан авах  чадвар нь 40,000,000,000-аар үнэлэгджээ.

Мөн армийн нийт хүчин чадалаараа дэлхийд 36-д үнэлэгддэг. Энэ үзүүлэлтээр эхний аравт АНУ, ОХУ, БНХАУ, Энэтхэг, Их Британи, Франц, БНСУ, Герман, Япон, Турк улс эхний аравт жагсдаг.

 

Эх сурвалж: http: //www.globalfirepower.com/

country-military-strength-detail.asp?country_id=north-korea

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • hudlaa

      (202.179.31.242) 2015-04-16 14:10
      • 0
      • 0

      ene medeeleel ni neelttei bdag gej uu haalttai uls oron yaaj zer zewsegee neelttei bailgaw dee ene setguulch nar hudlaa yrih yum aa

      Хариулах