УИХ-ын гишүүн Б.Ундармааг шалгуулахаар цагдаад ханджээ

Twitter Print
2019 оны 11-р сар 20-нд 18:21 цагт
Мэдээний зураг,

"Хөгжлийн түлхүүр эмэгтэйчүүд" ТББ-аас УИХ-ын гишүүн Б.Ундармааг шалгуулахаар Эрүүгийн цагдаагийн албанд гомдол мэдээлэл хүргүүлсэн байна. 

Тэд гомдолдоо “Монголын ажилчид ажил олгогч нарын нийгмийн даатгалын сандаа төвлөрүүлсэн 235 гаруй тэрбум төгрөг Капитал  банкны дампууралтай хамт үгүй болох бодитой нөхцөл үүсээд байгаа байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх боллоо. Түүнчлэн Капитал банкны дампууралтай хамт 31 төрийн байгууллагын 375 тэрбум төгрөг ч мөн үгүй болж болзошгүй талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байна. УИХ-ын гишүүн Б.Ундармаа Капитал банкны эзэн гэдэг нь түүний АТГ-т гаргасан ХОМ-ээс нотлогдож байна” хэмээн бичсэн аж. 

Г.Ганаа 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.