Монгол орны улаан номонд орсон амьтад /Цуврал-1/

Twitter Print
2017 оны 10-р сар 12-нд 15:05 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт болон хүний зохисгүй үйл ажиллагааны шууд болон дам нөлөөгөөр байгалийн баялагийн нөөц, түүний дотроос дэлхийн амьтан, ургамлын аймаг хамгийн ихээр хөнөөгдөж байна. Олон арван ховор амьтан, ургамлын нөөц хомсдон, тархац нутаг хумигдаж, устаж үгүй болох аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд Олон улсын болон Монгол Улсын төрийн урт хугацааны бодлого чухал байгаа юм. Устаад байгаа /Улаан чоно, Соргог бөхөн/, устах аюулд орсон /Мазаалай баавгай, Хар мөрний молцог хандгай зэрэг/ болон устаж болзошгүй амьтан, ургамлыг хамгаалах төрийн бодлогыг тодорхойлох, хууль тогтоомжийг мөрдүүлэх, тэдгээрийг мөхлөөс авран хамгаалах, өсгөн үржүүлэх, тарьж ургуулах зорилготой 1987 онд анхны Улаан ном хэвлэгдэж байжээ. Нөгөө талаас ан амьтдыг сүйрлийн ирмэгт хүргэж байгаа гол хүчин зүйл бол ангийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний худалдаа юм. 

Монголчууд XII зуунаас ан амьтнаа дархлан хамгаалж, 1922 оноос загас агнуурын, 1925 оноос загас, ан амьтан агнах хуулийг баталсан байна. Ингээд www.mongolcom.mn сайт Устах аюулд орсон болон орж болзошгүй амьтан, ургамлыг сурталчлан таниулж, энэ талаарх мэдлэг, боловсролыг бүх нийтэд олгох зорилготой "Монгол орны улаан номонд орсон амьтад" цувралыг хүргэж байна. 

Цуврал-1: Улаан номонд орсон сүүн тэжээлтнүүд /хөхтөн, дэлэнтэн/ 

1. Цөөвөр чоно


Цөөвөр чоно /Cuon Alpinus Pallas/ нь хөхтөн амьтны аймгийн махчдын баг болох нохдын овогт багтдаг. Янгир, аргаль элбэгтэй хад цохиотой уулсаар байрладаг. Алтайн өвөр говьд Аж богдын зүүн үзүүрээс Хачгийн уул нутагт үзэгддэг. Байгаль түүний нөөц баялгийг хамгаалах олон улсын холбооны улаан номонд нэр нь орсон. Монгол улсын ан агнуурын хуулинд цөөвөр чоно агнахыг хориглосон заалт оруулах, амьдрахуйн зүйг нь судалж хамгаалах арга хэмжээ боловсруулах зорилгоор хамгаалалтанд авсан. 

Таних шинж: Бие 110 см, сүүл 50 см орчим урт. Саарал чононоос жижиг, үнэгнээс том. Зүс тод улаан зээрд. Хэвэл, суга, цавь, чихний дотор тал цайвар. Сүүл саарал чононыхоос урт сагсгар, үнэгнийхээс арай богино, жигд улаан буурал. Завж, багалзуурын үс урт.

Тархац, байршил: нутаг: Монгол дахь тархац дэлхийн тархацын хойд захад хамаарна. Өнгөрсөн зуунд Хэнтий, Хөвсгөл орчмийн уулс, Хагай, Монгол алтай, Алтайн өвөр говь, Өмнөговийн уулсаар ховор биш тохиолддог байжээ. Гучаад онд Өмнөговийн Ноён, Сэврээ, Нэмэгт ууланд агнасан, дөчөөд онд Цагаан богд, Эдрэнгийн нуруу, Суман хаданд, тавиад онд Монгол Алтайд устаж, Хөвгөл орчимд алга болж, Өмнөговь, Алтайн өвөр говь, Говьалтайн зарим уулсаар ховорхон үзэгдэх болсон байна. Сэгс цагаан богдод 1967 онд хэд хэдэн удаа үзэгдсэн, 1968 онд Өмнөговийн Алтан ууланд хавханд орсныг тухайн үед нутгийнхан мэдээлж байв. Өмнөговийн Зөөлөн ууланд 1969 онд хавханд орсон тохиолдол Монголд байгаагийн хамгийн сүүлчийн нотолгоо болно. 

Амьдралын онцлог: Аргаль, янгир, туулай элбэгтэй говийн хад, цохиот уулс, бор гөрөөс, хүдэр, буга нутагладаг Хөвсгөлийн тайгын ян сарьдагт байршдаг байжээ. Бөөн сүргээр явж иддэг амьтнаа хоморголж барьдаг. Өнгөрсөн зуунд малд байнга довтолдог байсныг нутгийнхан ярьдаг. Өмнөговийн Ноён ууланд агуйд үүрлэж, хоёр бэлтрэг гаргасныг нутгийн анчин олж байсан гэдэг.

Тоо толгой, хомсдох шалтгаан: Малд халдахад агнадаг, хоол болдог амьтан ховордож цөөрсөн, чоно, ирвэс элбэгшиж, тэжээлийг булаасан зэргээс устаад байна.

Хамгаалсан байдал: Зэрлэг амьтан, үргамлын ховордсон төрөл зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвецийн 2-р хавсралт, олон улсын болон Монголын улаан номд тус тус оруулжээ. 1973 оноос хуулиар агнахийг хориглосон. 

Хамгаалах арга хэмжээ: Монголд байршиж, түр шилжин ирж болзошгүй нутагт судалгаа хийх, олдсон тохиолдолд хамгаалах, удмын санг хадгалах арга хэмжээ авах, хөрш орноос авч сэргээн нутагшуулах.

2. Умарлын халиу

Умарлын халиу /Lutra lutra Linnaeus/ нь хөхтөн амьтны аймгийн махчдын баг болох суусрын овогт багтдаг. Монгол улсад устаж байгаа гоц ховор амьтан юм. Манай улсын Халх голд Амгалантаас улсын хил хүртэл, Шишгэд голд Тэнгис Шишгэдийн бэлчрээс улсын хил хүртэл нутгуудаар үзэгддэг.

Монгол улсад халиу агнахыг 1930 оноос хойш хуулиар хатуу хориглон дархалсан. Устах аюулд орж байгаа зэрлэг ургамал амьтны зүйлийн олон улсын худалдааны тухай 1973 оны конвенцийн I хавсралтад орсон. Халх гол, Доод шишгэдэд халиуны нөөц газар тогтоох, хадгалан байлгах, хамгаалах олшруулах зорилгоор хамгаалалтанд авсан.

Тархалт

Энэ зүйл халиу хамгийн өргөн тархсан бөгөөд Ази, Европ болон Африкт амьдарна. Голланд ба Швейцарьт устсанд тоооцогдож буй. Латвид түгээмэл таарах ба мөн Норвеги, Их Британид бий. Италид Калоре голын бүсэд таардаг.

Тэдний гол идэш нь загас бөгөөд мөн шувуу, шавьж, мэлхий, үет хөлтөн болон жижиг хөхтөн амьтан, тухайлбал залуу зулзаган Евразийн минж зэрэг иддэг.

Ерөнхийдөө цэнгэг ус, хуурай газар амьдрах зохилдолгоотой боловч далайн эргийн давстай усанд амьдарч чадна. Гэхдээ арьс үсээ цэвэрлэхийн тулд байнга цэнгэг усанд орох хэрэгтэй аж. Биеийн урт 55-95 см мөч богинохон хурууны салаа арьсаар холбогдсон угаараа бүдүүн урт хөлтэй. Хүрэн халиун бор зүсмийн өтгөн ноолууртай. Тачир үслэг ан. Махилзаж суналзсан өвөрмөц хөдөлгөөнтэй.

Монгол улсын хувьд Монгол Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтий, Хянганы хаяа уулсын гол, зарим цэнгэг нуурт тархмал байгаад үгүй болжээ. Энэ зууны хорь, гучаад онд Онон, Минж, Завхан, Тэс, Тамир, Чулуут, Шишгэд, Дэлгэр мөрөн, Эг, Халх голын савд ховорхон үзэгддэг байжээ. 1995 оны байдлаар Шишгэд голын Тэнгис-Шишгэдийн бэлчрээс улсын хил хүртлэх, Халх голд, Амгалантаас улсын хил хүртлэх зах хязгаарт маш цөөн үлдэж Бэлтэс, Эг, Тэс, Хуримт голын зарим хэсэгт хааяа гүйдлээр үзэгдэнэ. Халх, Нөмрөг голын шигүү бургас, монос, зэгс шугуйт зэлүүд ширэнгэ тохойд байралдаг. Шишгэдэд уулын тайгын гүн хавцал, өтгөн шигүү ой дундуур урссан өвөл харзалдаг, ширүүн урсгалтай боргиотой хэсэгт тааралдана.

Зан авир ба үржил

Голын халиу нь өөрийн эзэмшил нутагтай байх ба бусдаас сайтар хамгаалан ганцаар амьдрана. Нэг халиу дундажаар 18 км орчим газар эзэмшдэг аж.

Орогнодог нүхний амсар голын эрэгт, усний түвшнээс доод талд, харин хэвтэр ноохой нүхнийхээ мухарт эргээс 4 м хүртэл зайд газар доор 2 м хүртэл гүнд байна. Ноохойноосоо дээш цооног малтаж, хүн үл нэвтрэх, үзэхүйеэ бэрх өтгөн ширэнгэ дотор, эсвэл бутан доогуур салхивч, өрх гаргана.

Жилийн аль ч улиралд эвцэлдэх ба эмэгчин нь 63 хоног хээлээ тээж 1-4 зулзага гаргана. Эрэгчин нь үр зулзагаа өсгөж тэжээхэд оролцдоггүй байна.

Шишгэдэд 3 сарын дундаас отолж эхэлдэг. Халх голд нутгийнхан 5 бойртой ивүү үзсэн тохиолдол бий. Ихэвчлэн загасаар хооллохоос гадна, жижиг мэрэгч, шувуу, усны амьтдыг иднэ. Усанд доторх болон эргийн хад чулуу, унанги, модон дээр нарлаж, салхилж хэвтдэг. Өвөл заримдаа татмын шугуй, тохойг хэсэж, уул давж, ойг туулан хэдэн арван км хол голоос голд гүйдэг.

Тоо толгой хомсдох шалтгаан

Далаад оны сүүлчээр Монголд 20 гаруйхан байв. Дээр үеэс хайр гамгүй агнаснаас хүн байнга нутагладаг том голуудын татамд аль хэдийн устаж, зэлүүд нутагт нэн цөөн үлдсэн. Өвөл хоол тэжээл хайх, нар салхинд гарах, үржлийн хосоо олж, хөөцөлдөх зэргээр уснаас гарч цас мөсөн дээгүүр хэсэх үед хүн золбин нохой, чоно, нохой зээх, бүргэд мөрдөн отож хороодог. Нүхний амсрыг мөс таглан хөлдөх, өрхөөр үер орж, эрэг нурж үүр байр усанд автах зэргээс бүлээрээ сөнөдөг.

3. Монгол бөхөн

Монгол бөхөн /Saga tatarica mongolica Bannikov/ нь хөхтөн амьтны аймгийн хос туурайтны баг болох тугалмайтны овогт багтдаг. Дэлхийн гоц ховор амьтны нэг юм. Баглуур таана, монгол өвс бүхий хайрган хөрстэй бартаагүй, дагжуур, хэвгий ээрэм талд нутаглана. Шаргын говийн өмнөд, баруун хойт хэсгээр уулсын бэлээс говийн зах хүртэлх 30 км хүртэл өргөн, 140 орчим км урт зурваст Бумбатын тал, Өгөөмөрийн тал, Далан түрүү, Тунгалаг, Дугуйн далан, Шагшигийн дөрөлж, Адуун чулууны гүдэн, Ихэс нуурын хотгорт үлджээ. Мөн хар ус нуураас урагш Алтайн уулсын бэлээр хэсэгхэн газар цөөн тооны бөхөн байдаг. 1981 оны байдлаар Шаргын говьд 1000 шахам толгой, Ховд аймгийн Манхан сумын орчим 30 бөхөн байжээ.

Шаргын говьд Монгол бөхөнгийн нөөц газар, Манхан сумын нутагт бөхөн чөлөөтэй байрших тайван бүс тогтоох зорилгоор хамгаалалтанд авсан. Монгол улсад бөхөн агнахыг 1930 оноос эхлэн хуулиар хориглосон. Устах аюулд орсон зэрлэг ургамал, амьтны зүйлийн олон улсын худалдааны тухай 1973 оны 1-р хавсралт болон Байгаль түүний нөөц баялагийг хамгаалах олон улсын Улаан номонд нэр нь оржээ.

Гадаад төрх, танигдах шинж чанар

116 см-ын урт биетэй , зооны өндөр нь 75 см бөгөөд 32 кг хүртэл жин татдаг . Сүүлний урт 25 см, цайвар шаргал зүстэй, хос шорон эвэртэй. Эмэгчин бөхөн нь эвэргүй. Зун улаан шаргал, өвөл цайвар саарал, нялх янзага бор хүрэн зүстэй. Хүзүүгээ урагш сунган, толгойгоо гудайлган бөхийж, цагт 60-70 км хүртэл хурдлан давхидаг.

Амьдралын хэв шинж

Аль болох сайн идэш ууштай бэлчээрээ сонгон идээшилж ойр ойрхон солиж сэлгэнэ. Хол нүүдэллэхгүй. Шаргын говиор өвөлдөө тавиас доошгүй тоо толгойгоор сүрэглэн амьдрана. Урин дулаан цагаар сүрэг бутран тардаг. Ороо нь нэг сард ордог ба хээлээ таван сар тээгээд зун зургаан сарын дундуур төллөдөг. Эмэгчин нь ихэрлэх магадлал ихтэй бөгөөд арван зургаа хүртэл хувь нь үргэлж ихэрлэдэг.

Эмэгчингүүд нь заримдаа долоон сартайдаа хэржин арван есөн сартайдаа үржилд орж эхэлнэ. Говийн хялгана, таана, хөмүүл, баглуур, шарилж зэрэг гучаад төрлийн өвс ургамлаар хооллдог. Хавар өвс ногоо нялх шүүслэг үед бол бараг ус уудаггүй байна. Гельминт 17, хачиг 2, арьсны гуур 1 зүйл шимэгчилдэг. Таван хошуу малын өвчин болох омруу өвчинг тусахдаа маш хүнд тусдаг байна. Нялх зулзага, янзага нь хүнд дасан гаршихдаа амархан байдаг бөгөөд өсөн ториноод нас бие хүрээд хэвийн бөхөн шиг үржиж төлждөг.

Хамгаалах арга

Монгол бөхөнгийн бэлчээр нутаг дээгүүр дайран өнгөрсөн олон салаа зам жимийг багасган журамлах, замын хяналт шалгалтыг чангатган сайжруулах. Тархац нутгийг нь улсын тусгай хамгаалалтанд нэмэн орон нутгийн сүлжээнд хамруулах, гаршуулан тэжээн, өсгөн үржүүлж, бэлчиж байсан нутагт нь ахин нутагшуулах, бөхөнгийн бэлчир нутагруу малыг бэлчээхгүй давхцуулахгүй байх, биологийн судалгааг нарийвчилан гүнзгийрүүлэн судлах, хууль бус авыг таслан зогсоож, тухай бүрт нь хариуцлага тооцох, орон нутгийн иргэдийн хамтын нөхөрлөл, төрийн бус байгууллагуудтай хамтран Монгол бөхөнгийн бэлчир нутгийг тэдгээр иргэдэд хариуцуулан өгч тухайн бүс нутгийн иргэн бүрийг байгаль хамгаалагч болгон иргэний үүргийн биелэлтийг нь хангах, төр засгаас дэмжих хамгаалалт, хяналтын системийг тогтмолжуулан, тэдгээр иргэдийн хүчээр хууль бус ан авыг таслан зогсоож арилгах, байгалийн ган гачиг, цас зудны, гамшиг тохиолдоход биотехникийн нэмэлт арга хэмжээ авах, удмын санг хадгалах.

Хэдийгээр монгол оронд нэн ховор амьтадыг агнахын эсрэг хууль батлагдан мөрдөгдөж байгаа боловч хууль бусаар Монгол бөхөнг агнах явдал байсаар байна. Тиймээс Монгол бөхөн тархан суурьшсан нутгийн иргэд болон хууль хүчний байгууллага хамтран хуулийг хэрэгжүүлэх нь хамгийн чухал алхам юм.

4. Хавтгай

Хавтгай / Camelus ferus, Przewalskii / нь хөхтөн амьтны аймгийн хос туурайтны баг болох тэмээний овогт багтдаг. Дэлхийд гоц ховор амьтны нэг. Хайрган ба элсэрхэг хөрст загт цөл, говийн зээргэнэ харганат аараг толгод, уулсийн бэл, жалга , дов сондуул бүхий хотос хоолойд байршина. Монгол нутагт Эдрэнгийн нурууны өвөр бэлээс урагш, баруун хэсгээр Шивээт улаан, зүүн хэсгээр Цагаан богд , урд хэсгээр улсын хил орчмын нутагт тархсан.

Байгаль, түүний нөөцийг хамгаалах олон улсын холбооны улаан номонд нэр нь орсон. Хавтгай агнах, түйвээхийг 1930 оноос хойш хуулиар хатуу хориглон дархалжээ. Улирлын үндсэн бэлчээр уудаг задгай усыг нь хүн суурьшиж, мал бэлчээхээс чөлөөлж тайван бүс тогтоох, үргээж түйвээхгүй байлгах гэрийн тэмээтэй холилдож эрлийзжихээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах зорилгоор дархалсан.

Зан төрх
 
Аймхай, тэнэгдүүхэн, номой зан төрхийн онцлогтой гэрийн тэмээнээс зэрлэг тэмээ эсрэгээрээ авхаалжтай, гайхалтай хөгжсөн гадаад мэдрэмжээрээ ялгардаг. Зэрлэг тэмээний хараа хурц, сонсгол маш нарийн, харин үнэрлэх чадвар гайхалтай төгс хөгжсөн.

Статус

Хавтгай тэмээг хамгаалах талаар Монгол улс хөрш улсууд, бусад улс орны засгийн газар, олон улсын байгаль хамгаалах, болон олон нийтийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Ховордсон зэрлэг ургамал, амьтны худалдааны тухай олон улсын конвенци байгуулах анхны бага хуралд 1973 онд манай улсын төлөөлөгчид идэвхтэй оролцож конвенцийг дэмжиж зөвшөөрөн батлалцсан юм.

Монгол Улс мөн тэр бага хуралд энэ конвенцийн I, II хавсралтад өөрийн орны ховордсон зэрлэг ургамал, амьтныг оруулсны дотор хавтгай тэмээ түрүүнд нь байсан юм. Гэвч манай улс 1996 он хүртэл уг конвенцид гишүүнээр элсээгүй, конвенцийн байгууллагад өөрийн орны хавтгай тэмээний тоо толгой, тархцын байдлын талаар тодорхой мэдээлэл өгөөгүйн зэргээс 80-аад оны дундуур хавтгай тэмээний нэр I хавсралтаас хасагдсан юм. 2001 онд Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлийг хамгаалах (CMS) конвенцийн I хавсралтад хавтгай тэмээг оруулжээ.

Хамгаалал

Монгол улсын хуулийн дагуу хамгаалалттай газарт цөм хэсэгт судалгааны бусад бүх үйл ажиллагааг хориглодог. 1998 он оны 5-р сард хавтгай тэмээ, монгол бөхөнг хамгаалах талаар БОЯ, /хуучин нэрээр/ ШУА, МУИС, УБИС, ХААИС, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн төлөөлөгчид оролцсон зөвлөгөөн болсон. Тус зөвлөгөөнөөр хавтгай тэмээ, монгол бөхөнг хамгаалах, нөхөн сэргээх тухай санамж бичгийг баталсан байна.

Уг санамж бичигт: 

• Хавтгай тэмээ, монгол бөхөн нь устах аюул учирч байгаа тул тэдгээрийг хамгаалах арга хэмжээг хойшлуулшгүй явуулах,

• Хавтгай тэмээ, монгол бөхөн нь Монголын ба дэлхийн экологийн салшгүй бүрэлдэхүүн хэсгийн нэг бөгөөд тэдгээрийг экологи, эдийн засаг, соёл, шашин, гоо зүйн үүднээс зайлшгүй хамгаалах шаардлагатай,
 
• Эдгээр амьтдын ирээдүйг хадгалж хамгаалж үлдэхэд одоогийн авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ хангалттай бус,
 
• Хамгаалах нөхөн сэргээх үйл ажиллагаа нь олон талын нэгдсэн цогц арга хэмжээ шаардлагатай,
 
• Энэ салбарт хамтран ажиллагсдын судалгаа шинжилгээ, хамгаалал, менежментийн арга зүйд сургах шаардлагатай гэж үзсэн байна. Дэлхийн өнцөг булан бүрт мөхлийн ирмэгт хүрсэн зүйлүүд энэ хөтөлбөрт нэрлэгдсэн ба хавтгай тэмээ нь дэлхийд устах аюулд орсон зүйлийн энэхүү жагсаалтын наймдугаарт бүртгэгджээ.

5. Зэгсний гахай

Зэгсний гахай / Sus Scrofa nigripes blanford / нь хөхтөн амьтны аймгийн Хос туурайтны баг болох гахайн овогт багтана. Говь цөлийн баянбүрд, галын татам, нуурын эргийн зэгэс шагшуурга, бутан ширэнгэ, шугуйд амьдардаг. Манайд хар ус нуурын эргийн зэгс шагшуурган ширэнгэд тогтмол нутаглаж хааяа Хар нуур, Булган, Ховд голын сав Зэрэгийн хөндий, Шаргын говьд тархсан. 

Агнахыг хориглож Улаан номонд оруулсан боловч өдгөө 100 гаруйхан тоо толгой зэгсний гахай үлдсэн гэх тоо баримт байна. Нутгийн иргэд, мөнгөжсөн хүмүүс тансаг зоогны төлөө  тооройг нь барьж авахаас гадна ходоод дотор муутай хүнд зэгсний гахайн халуун цусыг уулгах нэрийдлээр хууль бусаар агнаж тоо толгойг нь эрс цөөрүүлжээ.

Бас нэг нөлөөлж байгаа зүйл нь байгаль цаг уурын өөрчлөлт бөгөөд нуур усны түвшин багасч, зарим арал булан тохойн зэгс ургахаа больсонтой холбоотой ажээ. Мөн нутгийн иргэд зэгс хулсыг хайр найргүй сүйтгэж байгаагаас бодонгууд хамуурч үс нь халцран, тавхай нь хавдаж үхэхэд хүрсэн байна. 

Хамгаалал

Зэгсний гахай сүүлийн жилүүдэд ховордох болжээ. Нутгийн иргэд торой барьж, мөнгө олдог болсон байна. Мөн ходоод дотор нь муудсан хүмүүст зэгсний гахай намнаж халуун цусыг нь уулгахад сайн байдаг гэсэн ам дамжсан ярианаас болж энэ амьтны тоо толгой цөөрөх болжээ. Үүнээс үүдээд гахайн ангуучид олширч мах, цусаар нь ашиг хонжоо хайгчид элбэг болсон байна.

Сүүлийн жилүүдэд Хар-Ус нуурын усны түвшин дундарч зарим арал, булан тохойн хулс зэгс ургахгүй болсноор гахай орогнох оромж байр хомсдох болсон нь гахайн тоо толгой цөөрөхөд нөлөөлж байгаа юм. Иймээс хулгайн анчдыг илрүүлж хариуцлага тооцох хэрэгтэй. Мөн зэгсний гахайн тоо толгойг буруулахгүйн тулд нутгийн иргэдэд сургалт явуулж, таниулан сурталчлах нь чухал юм.

Холбоотой мэдээлэл: 

Монгол орны Улаан номонд орсон амьтад /Цуврал-2/ 

http://mongolcom.mn/like/22378

Улаан номонд орсон шувууд /Цуврал-3/ 

http://mongolcom.mn/read/22613

Улаан номонд орсон шувууд /Цуврал-4/ 

http://mongolcom.mn/like/23177

Улаан номонд орсон хоёр нутагтан мөлхөгчид /Цуврал-5/ 

http://mongolcom.mn/read/23573

Улаан номонд орсон загас /Цуврал-6/ 

http://mongolcom.mn/read/23721

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • nuuts

      (66.181.160.76) 2017-12-05 21:06
      • 0
      • 0

      ulaan nomond orson urgamaliig helj ogooch

      Хариулах

    • Зочин

      (103.26.195.130) 2017-12-05 22:21
      • 1
      • 0

      Улаан номонд орсон ургамлууд гээд хайлт хийхээр 4 цуврал гарч ирж байна даа.

      Хариулах

    • Мишээл

      (103.229.121.75) 2017-11-30 22:13
      • 1
      • 0

      Маш гоё бна

      Хариулах

    • nuuts

      (202.9.43.225) 2017-10-22 12:00
      • 1
      • 0

      mash ih bayrlalaa

      Хариулах

    • nyamka

      (66.181.160.16) 2017-10-01 19:48
      • 1
      • 0

      ulaan nomond orson hurgan tugalchin gdrg amitang heled ogoch

      Хариулах

    • dawaadolgor

      (112.72.11.124) 2017-09-15 23:25
      • 0
      • 0

      sainuu mongol ulsiin ulaan nomond bvrdgegdsen heeriin zvil gej baidag ymuuu latin nerteigee helj ogch tus bolooch pls e

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.195) 2017-05-10 11:54
      • 0
      • 0

      Монголкомоо баярлалаа. Ийм мэдээлэл өөр хаана ч байхгүй шүүүүүүү

      Хариулах

    • batbold

      (66.181.160.6) 2017-05-09 21:27
      • 0
      • 0

      haliunii talaar medeelel ih goy bailaa MONGOLCOM iin hoon

      Хариулах

    • Зочин

      (103.26.195.130) 2017-12-05 22:21
      • 0
      • 1

      Халиуны талаар улаан номонд орсон амьтад дотор чин байгаа.

      Хариулах

    • Gg

      (122.201.21.133) 2017-05-07 14:13
      • 1
      • 0

      Баярлалааааааааааааах

      Хариулах

    • wmuka

      (202.9.42.17) 2017-05-04 22:10
      • 1
      • 0

      Uneheer delgerengui goy medeelel bna. Iluu ihiig hiigeerei.

      Хариулах

    • Зочин

      (43.242.243.106) 2017-05-04 00:17
      • 1
      • 0

      goy bayrlalaa uur bn uu

      Хариулах

    • Zochin

      (203.91.115.40) 2017-03-12 22:49
      • 1
      • 1

      Mash goy medeelel bna enees oor medeelel bii yu

      Хариулах

    • Gg

      (202.9.40.224) 2017-03-07 10:48
      • 1
      • 0

      Goy goy

      Хариулах

    • hen negen

      (202.70.46.228) 2017-02-22 22:33
      • 1
      • 0

      Goy medeelel bn amjilt

      Хариулах

    • like

      (202.70.46.212) 2017-02-19 15:03
      • 0
      • 0

      Mash ih bayrlalaa goy medeelel bna heregtei medeelel ogsond bayrlala

      Хариулах

    • tsoko

      (124.158.90.56) 2017-02-13 15:21
      • 1
      • 0

      heregtei medeeleel ogsond bayrllaa

      Хариулах

    • D@rK:$t*r

      (27.123.214.87) 2017-02-08 21:01
      • 1
      • 0

      Uneheer heregtei medeelel baina mash ih bayarlalaa

      Хариулах

    • D@rK:$t*r

      (27.123.214.87) 2017-02-08 21:00
      • 1
      • 0

      Uneheer heregtei medeelel baina mash ih bayarlalaa

      Хариулах

    • Star

      (66.181.189.131) 2017-02-07 23:25
      • 1
      • 0

      Thx This is so helpful in my homework

      Хариулах

    • Зочин

      (202.21.106.137) 2017-05-08 21:55
      • 1
      • 0

      Yeah

      Хариулах

    • Зочин

      (103.10.20.86) 2017-01-31 21:16
      • 1
      • 0

      oortoo mash ih medeelel avlaa

      Хариулах

    • Зочин

      (202.70.46.224) 2017-01-31 10:50
      • 1
      • 0

      Bayarlaa hicheeld heregtei yum baina

      Хариулах

    • Зочин

      (202.70.46.213) 2017-01-25 18:56
      • 1
      • 0

      Uneher heregtei medeelel baina

      Хариулах

    • Флорида

      (202.70.46.234) 2017-01-24 19:37
      • 1
      • 0

      гоё мэдээлэл өгсөнд баярлалаа

      Хариулах

    • А. Өркен

      (203.91.115.46) 2017-01-17 21:59
      • 1
      • 0

      баярлалаа. амжилт хүсье

      Хариулах

    • 84 5e angi

      (66.181.190.177) 2017-01-03 19:06
      • 1
      • 0

      Bayrlalaa. Uneheer heregtei medeelel bailaaa.

      Хариулах

    • Soeloo

      (66.181.190.177) 2017-01-03 19:05
      • 1
      • 0

      Bidnii baharhal: Uul us, urgamal, amitnii talaar medeelel baina uu?

      Хариулах

    • ebs_iin suragch s

      (202.179.23.3) 2016-12-30 20:07
      • 1
      • 0

      goy medeelel bn bayrlalaa

      Хариулах

    • сурагч баярцэцэг

      (202.9.43.133) 2016-12-19 21:05
      • 1
      • 2

      мэдлэг түгээж хэрэгтэй мэдээллийг минь өгсөнд баярлалаа

      Хариулах

    • ГАНАА

      (202.72.242.13) 2016-12-19 18:28
      • 1
      • 0

      үнэхээр хэрэгтэй мэдээлэл байж чадлаа БАЯРЛАЛАА

      Хариулах

    • baagii

      (203.91.115.43) 2016-12-17 19:15
      • 1
      • 0

      argal ugalz neg amitanuu oor zuil uu.bi bodohdoo argal n er ,ugalz n em ymuu gej bodson ym.eme 2-n talaar oilgolttoi bolmoor bna.manai nuu asuusan chin bi meddeggui

      Хариулах

    • Зочин

      (202.70.46.224) 2016-10-23 11:41
      • 2
      • 3

      Өндөр болгох тухай юм оруулуул их сайн

      Хариулах

    • mash goy ym

      (182.160.40.102) 2016-10-22 12:05
      • 1
      • 0

      mash goy ym

      Хариулах

    • mash goy ym

      (182.160.40.102) 2016-10-22 12:05
      • 1
      • 1

      mash goy ym

      Хариулах

    • око

      (202.179.4.110) 2016-09-19 07:36
      • 0
      • 0

      Хангайн амьтдынтухай бну

      Хариулах

    • око

      (202.179.4.110) 2016-09-19 07:36
      • 1
      • 0

      Хангайн амьтдынтухай бну

      Хариулах

    • nara

      (27.123.214.108) 2016-05-18 15:49
      • 3
      • 0

      Bugani tuxai medee bna u

      Хариулах

    • nara

      (27.123.214.108) 2016-05-18 15:49
      • 1
      • 0

      Bugani tuxai medee bna u

      Хариулах

    • Sarnai

      (103.242.47.98) 2016-05-13 16:11
      • 1
      • 1

      Dahiad nemj bicheerei ih sonirholtoi taibaraa zov bichij uneheer mundag ymaa. Heregtei medeelel baisan goë sodon conirholtoi mundag ymaa♥♥♥♥♥ :-)

      Хариулах

    • Хэн нэгэн хүн

      (150.129.143.117) 2016-04-20 00:04
      • 1
      • 1

      хэрэгтээ мэдээлэл байлаа. баярлалаа

      Хариулах

    • Содоо

      (202.9.40.201) 2016-04-18 15:31
      • 2
      • 4

      яг хэрэгтэй үед мэдээлэл өгсөнд баярлалаа.

      Хариулах

    • zochin

      (103.26.194.200) 2016-04-16 20:20
      • 2
      • 1

      bi byatzhan nom hiij bgaa yumaa humuusiin neeh ih medeed baidaggui mongol ornii amitan bgaa yu

      Хариулах

    • үл таних нэгэн

      (122.201.22.20) 2016-03-03 11:51
      • 4
      • 1

      яг хэрэг болж байлаа баяраллаа

      Хариулах

    • тэргэл

      (103.57.92.60) 2016-03-01 18:39
      • 2
      • 1

      хилэм загас байвал зургий нь тавиад өгөөч тихүү

      Хариулах

    • zaya

      (202.179.12.6) 2015-09-30 16:42
      • 2
      • 0

      manai ornoos delhiin ulaan nomond bvrtgegdsen amotan ali ni we 1.hawtgai 2.haliun buga 3. suusar 4.hulan gnee alin ym bol

      Хариулах

    • altain uvur govi

      (103.20.152.50) 2015-08-15 01:07
      • 2
      • 2

      altain uvur govi umnu goviin gurvan tes baynhongoriin shine jinst sumiin zaagt 2 udaa hamgiin suuld 1969 ond harsan geh tsuuvur choniig olj harlaa tgeed net-s haigaad uzsen yag mun bnaa zagan dotroos huuvur usiin olj muriin avsan manai govid tsuuvur ustaagui bgaan bna shuu mongolchuudaa!!!

      Хариулах

    • ?? нууцлаг нэгэн

      (112.72.13.11) 2015-05-27 20:53
      • 5
      • 4

      Дахиад амьтан бхкуму зөндөөг тавиач хэрэг болоод бна

      Хариулах

    • mgl

      (43.242.243.74) 2015-04-17 16:59
      • 4
      • 2

      ding_ding48 ??? hyatad ner bn.

      Хариулах

    • davjav

      (202.21.116.2) 2015-04-17 16:10
      • 2
      • 4

      mazaalai hamgaalakh talaar toroos demjeg uzuulj olon ulsin tosol hotolburt hamragduulakhad baigali orchin nogoon khogjliin yam arga hemjee avah tsag bolson shuu dee

      Хариулах

    • Өндөр болгох нууц

      (112.72.13.177) 2015-04-17 15:37
      • 3
      • 3

      15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

      Хариулах

    • adra

      (202.72.247.249) 2015-04-17 15:16
      • 2
      • 4

      saixan medeelel baina

      Хариулах

    • Дондог

      (122.201.22.123) 2015-04-17 15:15
      • 4
      • 1

      сэтгүүлч нь хөөрхөн хүүхэн байна

      Хариулах

    • setgvvlch

      (103.26.194.252) 2016-11-25 21:07
      • 4
      • 2

      Huts

      Хариулах