“Лос Анжелес Клипперс”, “Финикс Санс” багууд 82 тоглолтоо амжилттай хийж дуусгалаа

Twitter Print
2015 оны 04-р сар 15-нд 17:40 цагт
Мэдээний зураг,

NBA-ийн талбайд өнөөдөр гурван тоглолт болж байна. 2014-2015 оны улирлын тойргийн тоглолт маргааш өндөрлөнө. Харин хоёр бүсээс тус бүр долоон баг плей-оффын эрхээ аваад байгаа. Энэ өдөр “Бостон Селтикс”-“Торонто Рэпторс” 95:93, “Индиана Пэйзерс”-“Вашингтон Визардс” 99:95, “Лос Анжелес Лэйкерс”-“Финикс Санс”-ийг 112:101-ээр хожсон

Хожигдох эрхгүй тоглосон “Индиана Пэйзерс” гэртээ нийслэлийн багийг хоёр нэмэлт цаг сунган байж буулган авлаа. Зочин багаас М.Гортат 19 оноо, 10 самбар, Б.Бэйл 19 оноо, 9 самбар, Ж.Уолл 16 оноо, 11 оновчтой дамжуулалт, О.Пуртер 10 оноо цуглуулж, бусад нь хангалтгүй байв. Харин талбайн эздээс К.Милс 25 оноо, 8 самбар, Ж.Хилл 24 оноо, 10 оновчтой дамжуулалт, 9 самбар, Д.Уэст 15 оноо, Р.Хибберт 6 оноо, 12 самбар, П.Жорж 10 оноогоор багтаа тус болжээ. Энэ өдрийн тоглолт “Жороо морьд”-ын хувьд маш чухал байсан. Тэд плей-оффын сүүлийн байрлалын төлөө “Бруклин Нэтс”, “Майами Хит”-тэй өрсөлдөж, боломжоо хадгалан үлдсэн. Улмаар “Индиана” хожиж, сүүлийн дөрвөн жил дорнод бүсийн аварга болсон “Майами Хит” плей-оффын эрхийг авч чадсангүй.

Маргааш тойргийн тоглолтын сүүлийн өдөр. Өнөөдөр “Лос Анжелес Клипперс”, “Финикс Санс” тойргийн 82 тоглолтоо хийж дуусгалаа. Харин маргааш нийт 14 тоглолт болох бөгөөд “Шарлотте Хорнетс”-“Торонто Рэпторс”, “Атланта Хаукс”-“Чикаго Буллз”, “Даллас Маверикс”-“Портлэнд Блэзерс”, “Хьюстон Рокетс”-“Юта Жаз”, “Бостон Селтикс”-“Милуоки Бакс”, “Оклахома Сити Тандер”-“Миннесота Тимбер Уолвез”, “Сан Антонио Сперс”-“Нью Орленс Хорнетс”, “Орлэндо Мэжик”-“Бруклин Нэтс”, “Клевлэнд Кавалейрс”-“Вашингтон Визардс”, “Нью Йорк Никс”-“Детройт Пистонс”, “Майами Хит”-“Филадельфи 76”, “Мемфис Гризлес”-“Индиана Пэйзерс” ,”Голден Стэйт Уорерз”-“Денвер Нагеттс”, “Лос Анжелес Лэйкерс”-“Сакраменто Кингз” учраа таарсан юм.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.