Ялалтын баярт оролцох Монголын зэвсэгт хүчний төлөөлөл энэ сарын 23-нд эх орноосоо мордоно

Twitter Print
2015 оны 04-р сар 15-нд 11:57 цагт
Мэдээний зураг,

Энэ оны тавдугаар сарын 9-нд ОХУ-ын Москва хотод ялалтын баярын 70 жилийн ойг тэмдэглэнэ. Дээрх түүхт арга хэмжээнд дэлхийн олон орны аримийн төлөөлөл болсон цэргүүд улаан талбайд жагсаж, хүндэтгэл үзүүлэх билээ. Манай улсын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн ч уг арга хэмжээнд оролцох юм.

Манайхаас 75 цэргийн алба хаагч оролцож байгаагийн 63 нь Зэвсэгт хүчнээс, 12 нь Хилийн цэргийн алба хаагч байгаа бол 45 офицер, 25 ахлагч, 5 хугацаат цэргийн алба хаагч оролцож байгаа аж. Мөн бие бүрэлдэхүүнд 35 хувь нь Орос, Англи, Герман, Солонгос хэлний зохих шатны мэдлэгтэй залуусыг сонгож авчээ.

Эх орны дайны ялалтын 70 жилийн баярын цэргийн ёслолын жагсаалд ОХУ-ын Москва хотын Улаан талбайд 14 мянган цэргийн алба хаагч, 194 нэгж хуягт техник, 150 онгоц, нисдэг тэрэг оролцуулахаар төлөвлөснөөс гадна тус улсын 26 хотод цэргийн жагсаалыг явуулна. Харин манай зэвсэгт хүчний төлөөлөл болсон залуус энэ сарын 23-нд Москва хотод очихоор болжээ.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.