Барьцааны охидыг солилцож болох тухай захидал иржээ

2015 оны 04-р сар 15-нд 09:43 цагт
Мэдээний зураг,

Нигерийн “Боко Харам” бүлэглэл өөрсдийн тэмцлийг үргэлжлүүлсээр байгаа. Тэд журмын нөхдөө улсынхаа төв шоронгоос суллуулахаар дунд сургуулийн 200 гаруй охидыг хулгайлсан. Мөн үүний дараа хэд хэдэн халдлага үйлдсэн билээ. Гэвч Засгийн газар нь тэдэндтэй хэлэлцээр хийхээс татгалзсан юм. Одоогоос жилийн дээрх халдлага болсон бөгөөд барьцааны охид амьд байгаа гэдгийг мэдэгджээ. Үүний зэрэгцээ охид бүлгийн гишүүдтэй хуримаа хийсэн тухай мэдээллийг ч олон улсад түгээсэн.

Харин энэ долоо хоногийн ихээр хулгайлагдсан охидоос 50 орчим нь амьд байгаа, тэднийг хэлэлцээрийн дагуу солилцож болох юм гэсэн утгатай захидал Засгийн газрын нэр дээр иржээ. Одоогийн байдлаар уг захидлыг хэн, ямар зорилгоор ирүүлсэн болохыг цагдаагийн газар шалгаж байна.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.