Эрдэнэзуу хийдийг сэргээн засварлажээ

Twitter Print
2019 оны 11-р сар 21-нд 17:45 цагт
Мэдээний зураг,

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэ зуу хийдийг зорин ирэх гадаад, дотоодын жуулчид жилээс жилд нэмэгдэж байгаа билээ. Жуулчдын ая тух, аялах боломжийг бүрдүүлэх зорилгоор улс болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажлууд жил бүр үе шаттайгаар хийгдэж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны захиалгаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу Эрдэнэ зуу хийдийн аялал жуулчлалын үйлчилгээг сайжруулах, үзмэрийг сэргээн засварлах ажил 100 сая төгрөгийн төсөвт өртөгтэй тендерийг зарлан, гүйцэтгэгчийг шалгаруулан засварлаж дуусгасан байна.

Засварын ажлын хүрээнд дараах зүйлсийг хийж гүйцэтгэсэн. Үүнд:
– Эрдэнэ зуу хийдийн 108 суварга, 100 хэрэмийн дэлийг шохойдож өнгийг сэргээх
– Эрдэнэ зуу хийдийн 108 суваргыг лед гэрэлээр гэрэлтүүлэх.
– Эрдэнэ зуу хийдийн 100 хэрэмийг туузан лед гэрэлээр гэрэлтүүлэх.
– Эрдэнэ зуу хийдийн Гол гурван зуу сүмийг гэрэлтүүлэх.
– Гадна тохижилтын ажил: Сүүдрэвч – 1, Сандал – 5, Хогийн сав – 5

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.