“Ливерпуль” Европт өрсөлдөх боломжоо хадгалж үлдлээ

Twitter Print
2015 оны 04-р сар 14-нд 13:20 цагт
Мэдээний зураг,

Английн премьер лигийн 32-р тойргийн сүүлийн тоглолт урд шөнө боллоо. “Хотон шувуунууд” талбай дээрээ “Ньюкасл Юнайтед”-ыг 2:0-ээр хожиход Р.Стерлинг, Ж.Аллен нар гоол оруулсан байна. “Ливепуль” энэ улиралд түрүүлэх боломжоо алдсан ч “Аваргуудын лиг”-ийн эрхийн төлөөх өрсөлдөөнд явж байгаа. Одоогийн байдлаар “Челси” 73, “Арсенал” 66, “Ман.Юнайтед” 65, “Ман.Сити” 61, “Ливерпуль” 57, “Саутхэмптон” 56 оноотой хүснэгтийг тэргүүлж байгаа юм.

Гэхдээ “Челси” нэг тоглолт дутуу хийсэн. “Цэнхэрүүд” энэ улиралд оролцсон бүх тэмцээндээ 100 гоолыг оруулаад байна. 100 дахь гоолыг өнгөрсөн амралтын өдөр “КПР”-ийн хаалганд Фабрегас оруулсан аж.

Энэ улиралд Английн багууд “Аваргуудын лиг”-ийн шөвгийн шалгарч чадаагүй. “Ливерпуль” хэсгийн шатнаас, “Челси”, “Арсенал”, “Ман.Сити” шөвгийн 16-д өрсөлдөгч багууддаа хожигдсон. Ийм ирэх улиралд Будант Албионы багууд хэрхэн тоглох нь энэ улирлын төгсгөлөөс харагдах билээ.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.