Г.Алтанчимэг, П.Золзаяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Хосбаяр нарыг УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулна

Twitter Print
2015 оны 04-р сар 14-нд 12:37 цагт
Мэдээний зураг,

Улсын Дээд шүүхийн шүүгчийн шалгуур хангасан дөрвөн хуульчийн нэрсийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зарлаад байгаа. УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийг танилцууллаа. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгчээр Г.Алтанчимэг, П.Золзаяаг, Захиргааны хэргийн танхимд П.Соёл-Эрдэнийг, Эрүүгийн хэргийн танхимд Ч.Хосбаяр нарыг томилуулахаар нэр дэвшүүлээд байгаа юм.

Хуульзүйн байнгын хорооны гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж, саналаа хэлсэн. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Шүүхийн жинхэнэ нүүр царай бол Дээд шүүх. Би ч өөрөө шүүхээр асуудлаа шийдүүлэх  гэж явахдаа шүүх хуулийг яаж өөрчилж, шударга бус шийдвэр гаргаж болдогийг мэдэрсэн. Маш их улстөржсөн, захиалгатай шийдвэр гаргадаг. Шүүхээр асуудлаа шийдүүлэхээр явж байгаа хүн заавал Дээд шүүх хүртэл  явдаг. Өөрөөр хэлбэл иргэдийн хувьд эцсийн итгэл найдвар нь шүүх байдаг” гэсэн бол УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл “Шүүх хараат бус ажиллах, шударга ёсны итгэл найдвар Дээд шүүхэд байдаг. Олон шалгуур даваад орж ирсэн та бүхэн аль нэг талд орохгүй, тухайн үзэгдэлд анализ хийсэн, төвийг сахиж ажиллаарай. Өнөөдөр гүтгэх гэдэг зүйлчлэл эрх мэдлийн хэрэгсэл болчихсон байна. Та бүхэн иргэний эрхийг хамгаалах механизмаа хүчтэй болгох  ёстой. Иргэний эрхийг хамгаалахад үйлчилж, эрх мэдэлд нь бага үйлчлээрэй гэж захъя” гэсэн юм.

Харин Хууль зүйн сайд асан, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Шүүгчдэд үзэгний эрх мэдэлтэй гэдэг. Дээд шүүхийн шүүгчдэд энэ эрх мэдэл бий. Иргэн хүн шүүхээс ямар үндэслэлээр, ямар учраас ийм шийдвэр гарсныг ойлгож байх ёстой. Ингэж ойлгогдохоор тайлбар бичих нь та нарын үүрэг. Энэ үүргээ биелүүлж ажиллаарай” гэсэн юм. Байнгын хороодын гишүүдийн олонх нь хүний эрхийг хамгаалж ажиллахыг сануулж байсан. Ингээд Дээд шүүхийн шүүгчдэд нэр дэвшигчдийг УИХ-ын чуулганы хуралдаанд  танилцуулахаар боллоо.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • bugd luiwarchid

      (202.179.31.242) 2015-04-14 13:06
      • 0
      • 0

      er ni murooroo l amidrah heregtei tanilgui .mungegui bol shorond amarhan orno tiim uchiraas huuliin daguu l amidar ard tumen mine shuuh bol shuud l uls tur gej oilgo ali erh medeltei munegtei hunii tald uilchildeg ene togtoltsoo hezeech arillahgui shuu mmmm,,,,,,,,,

      Хариулах