Тавантолгойн асуудал дахин хойшиллоо

Twitter Print
2015 оны 04-р сар 14-нд 10:43 цагт
Мэдээний зураг,

Тавантолгойн эцсийн гэрээний төслийг ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын сайд М.Энхсайхан өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод хүлээлгэн өгсөн. Энэхүү гэрээний төслийг өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэхээр тов гарсан ч  даваа гараг хүртэл хойшлуулсан юм. Тэгвэл өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар Тавантолгойн гэрээний төслийг хэлэлцээгүй байна.

Эх сурвалжаас авсан мэдээгээр энэ долоо хоногийн лхагва гаригт Засгийн газар ээлжит бус хуралдаан зарлаж Тавантолгойн гэрээг хэлэлцэхээр болсон аж. Засгийн газар Тавантолгойн гэрээг 14 хоногт хэлэлцэхийг УИХ-аас хүссэн ч одоо болтол өөрсдөө энэ төслийн талаар хэлэлцээгүй байгаа юм. Засгийн газраас өргөн барьсан Тавантолгойн эцсийн гэрээний төслийг УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэнэ. Тавантолгой дээр намын бүлгүүд хоёр хуваагдчихаад байгаа гэх мэдээлэл ч ирсэн.

Мөн өчигдрийн хуралдаанаар Засгийн газар хэд, хэдэн асуудлыг шийджээ. Тухайлбал, ИНЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Т.Лхагвасүрэнг чөлөөлж, түүний оронд Ц.Эрдэнэбилэгийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна. Түүнчлэн саяхан татан буугдаад байсан ГЕГ-ын Боомтын нэгдсэн захиргааны дэд даргаар ажиллаж Д.Бэхбатыг ГЕГ-ын дэд даргаар томилсон байна.  Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргал өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг Засгийн газар хүлээн авч, ажлаас нь чөлөөлжээ. Ингэхдээ түүний оронд хэн нэгнийг томилоогүй байна.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.