Монголд хөлбөмбөгийн спорт хэзээ ч хөгжихгүй нь

Twitter Print
2015 оны 04-р сар 15-нд 10:07 цагт
Мэдээний зураг,

Олон улсын хөлбөмбөгийн холбоо сар бүр шигшээ багуудын чансааг гаргадаг. 2014 оны дэлхийн аваргаас хойш Герман тэргүүлсэн хэвээр байгаа бол зарим улсуудын байр солигдлоо. Хөлбөмбөгөөр тэргүүлэгч орнууд ээлжит оноогоо авсан бол Монгол 209 гишүүн улсаас 200-д бичигдлээ. Манай залуучууд 2018 оны дэлхийн аваргын урьдчилсан тэмцээнд Азийн бүсийн эхний шатны тоглолтыг Зүүн Тимортой хийсэн. Харин хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 5:1-ийн харьцаатай хожигдож, 2020 он хүртэл ямар нэгэн олон улсын тэмцээнд оролцох эрхгүй болсон юм.

Энэ бол Монголын хувьд хүнд цохилт болсон. Дэлхийд тэргүүлэгч хөлбөмбөгийн спортыг улс бүр хөгжүүлж байхад Монгол уруудсаар байна.

Монгол Улсын шигшээ баг “БНСУ, Япон-2002”, “Герман-2006”, “ӨАБНУ-2010” дэлхийн аваргын урьдчилсан шатанд нийт 10 тоглолт хийхдээ нэгд нь тэнцэж, бусдад нь ялагдаж байв. Харин “Бразил-2014”-ын урьдчилсан шатанд “Талын хөх чононууд” түүхэн ялалт байгуулсан. Мьянмарыг талбай дээрээ 1:0-оор хожсон энэ түүхэн ялалт 2011 оны зургаадугаар сарын 11-ний өдөр тохиосон билээ. Үүнээс хэдхэн хоногийн дараа хариу тоглолт Мьянмарт болоход 0:2-оор хожигдож, цааш тоглох эрхээ алдаж байсан юм.

Дэлхийн чансааны эхний арван улс

Дэлхийн чансааны сүүлийн арван улс

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (112.72.11.110) 2015-04-15 15:06
      • 0
      • 1

      Tuuhen amjilt genuu

      Хариулах

    • Зочин

      (112.72.11.110) 2015-04-15 15:06
      • 0
      • 1

      Tuuhen amjilt genuu

      Хариулах

    • зочин

      (183.81.169.24) 2015-04-14 14:02
      • 0
      • 1

      Гаднаас өгсөн мөнгийг нь хувьдаа идчихээд байхаар яаж хөгжихөв.Ганбаатар ч хөгжүүлэхгүй. Улс төр хөөсөн шудрага биш өнөө цагийн хүмүүсийн хурл яг хөл бөмбөгчин шигээ удаан,дороо нухсан байх юм.

      Хариулах

    • Өөдрөг үзэлтэн

      (202.70.42.130) 2015-04-14 10:31
      • 1
      • 2

      saihan duu. ene 10 ulstaigaa niileed neg zone-d orvol saihan toglono doo. tsus garsan toglolt bolno doo.

      Хариулах

    • Зочин

      (122.201.20.90) 2015-04-14 11:27
      • 0
      • 1

      yldsen 9 bagtai toglood adilhan 3:0, 4:0 -r l hojigdono.

      Хариулах

    • gzak

      (202.131.230.66) 2015-04-14 10:31
      • 1
      • 2

      200-209 hoorond bair ezelsen ulsuudiin dund tsomiin temtseeniig ulaanbaatart zohion baiguulbal yasan ym be?

      Хариулах

    • Зочин

      (182.160.39.77) 2015-04-14 10:28
      • 0
      • 1

      ичиг ичиг

      Хариулах