МҮХАҮТ шинжлэх ухааны академитай хамтран ажиллана

Twitter Print
2015 оны 04-р сар 14-нд 10:09 цагт
Мэдээний зураг,

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Шинжлэх Ухааны Академи хамтран ажиллахаар хамтын ажиллагааны санамж бичиг шинэчлэн байгуулахаар боллоо. Уг Хамтын ажиллагааны санамж бичгийн гол зорилго нь мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх, шинжлэх ухааны ололт, эрдэмтэдийн боловсруулсан судалгаа шинжилгээний бүтээл, инноваци дээр тулгуурсан бодит ажлуудыг бизнесийн байгууллагуудад танилцуулах зорилготой ажээ.

Мөн аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэл технологийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд бодлогын дэмжлэг үзүүлснээр эрдэм шинжилгээний болон бизнесийн байгууллага хоорондын түншлэл, хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд оршино гэж үзсэн байна. Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах албан ёсны ажиллагаа яг одоо Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд болж байна.

Н.Уранзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.