Дутуу нойртой явах нь ямар уршигт хүргэдэг вэ?

Twitter Print
2018 оны 06-р сар 14-нд 18:20 цагт
Мэдээний зураг,

Орчин үеийн өндөр хурдтай хэмнэлд унтаж нойр авах нь зүгээр нэг залхуурч хэвтэхийн нэр биш, ажлын хүнд өдрийн дараа хүч чадлаа нөхөн сэргээх гарцаагүй шаардлага болон хувирчээ. Цаг хугацаа гэгч зүйлийг аль болох ашигтай зарцуулахыг хүн бүр эрмэлздэг болж. Боломжоороо их унтаж, сайн амрах нь зүйтэй гэдгийг онолын хувьд бүгд мэддэг ч, хэрэгтэй болон заримдаа онцын хэрэггүй зүйл оролдсоор нойрсох цагаа хасч багасгах явдал улам бүр нэмэгдсээр байна. Ийм бодлогогүй явдлын үр дагавар санаанд оромгүй муу байж болохыг анхааралдаа аваарай!

Гадаад төрх өөрчлөгддөг

Гэхдээ бүр муугаар шүү. Энэ талаар хийсэн туршилт судалгааны үр дүнг тоочоод байх шаардлагагүй байх. Эцэж ядарсан цонхигор царай, бүлцийж улайсан нүд, тодрон харагдах жижиг үрчлээсүүд, унжсан завж гээд л хүсмээргүй царай харагддаг шүү дээ. 24-30 цаг унтахгүй байхад л та нүүрэн дээрээ иймэрхүү төрхийг “зурах” вий!

Мансуурлын байдал

Зохих “порцийн” нойр авч чадаагүй тохиолдолд оюун санаа маань үнэхээр “согтуу” юм шиг болдог байна. Судалгаанаас үзвэл, 17 цаг унтаагүй хүний биеэ авч явах байдал нь цусанд 0,05%  алкоголь орсон үетэй адил болдог гэнэ. Өөрөөр хэлбэл, нойрмог байдал нь согтууруулах ундаа хэрэглэсэнтэй адилаар анхаарал төвлөрөлт, сэтгэн бодох чадварт муугаар нөлөөлж, хариу үйлдлийг удаашруулдаг ажээ.

Сэтгэн бодох чадвар алдагдана

Та суут нээлт хийх чадвартай нэгэн байлаа ч, байнгын дутуу нойртой яваад байвал ямар ч амжилтанд хүрэхгүй. Цэргийн албан хаагчдыг 2 өдөр унтуулахгүй байлгаад даалгавар биелүүлэхтуршилтанд оруулахад ихэнх хүмүүс бүтээлчээр сэтгэх, шинэ санаа сэдэх чадвараа алдаж, зөвхөн механик хөдөлгөөнийг л ердийнхөөрөө гүйцэтгэж байжээ.

Цусны даралт ихэснэ

Энэ талаар хийсэн маш олон янзын судалгаа байдаг. Нойр муудахад хамгийн түрүүнд цусны даралт ихэсдэг бөгөөд энэ нь цаашдаа биеийн ерөнхий төлөв муудахад нөлөөлнө. Иймээс эмч нар даралт ихэсдэг өвчтэй хүмүүст сайн унтаж амрахыг нэн тэргүүнд зөвлөдөг ажээ.

Оюуны чадавх буурна

Түүгээр ч зогсохгүй, ой тогтоолт муудаж эхэлнэ. Энэ нь цаашдаа хувийн амьдрал болон мэргэжлийн холбогдолтой үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй юм.

Өвчлөх эрсдэл ихэснэ

Унтаж байх үед хүний дархлааны систем төрөл бүрийн вирустэй “байлддаг” цитокин гэх уургийг ялгаруулж байдаг. Бактераас хамгаалах шаардлага бий болмогц бие организм маань цитокиний тоо хэмжээг нэмэгдүүлж байдаг гэнэ. Нойроо багасгаснаар бид цитокиний түвшинг доошлуулж, төрөл бүрийн өвчин үүсгэгч бактерийн дайралтанд өртөмхий болдог ажээ.

Даарах

Нойр дутуугаас организм дахь бодисын солилцоо алдагдахад хүрдэг. Үүнээс болж биеийн ерөнхий температур багасаж, хүн даардаг.

Илүүдэл жин

Хоногт 4-өөс бага цаг унтдаг хүмүүсийн 73% нь таргалах хандлагатай байдаг. Энэ бүхний буруутан өнөөх л даавар. Өлсөх мэдрэмжийг грелин, лептин гэдэг дааврууд зохицуулж байдаг. Грелин нь организмыг “цэнэглэх”- хоол идэх болсныг тархинд дамжуулна. Харин өөхөн эсүүдэд үүсдэг лептин нь хооллох дур хүслийг бууруулж, цатгалан байгаа дохиог өгдөг аж. Хүн ядрах үед цусан дахь грелиний хэмжээ нэмэгдэж, лептиний түвшин буурдаг гэнэ.

Эрт хөгширнө

Бие организмд зүй ёсоор явагддаг хөгшрөлтийн шинж тэмдгийг зогсоох гэж хичнээн их мөнгө зарцуулллаа ч, та хэвийн унтаж амардаггүй л бол ямар ч нэмэргүй. Нойр дутуугаас хүн заавал стресст орж, энэ нь кортизол гэх дааврын хэмжээг нэмэгдүүлдэг. Кортизол нь арьсны тослог булчирхайн шүүрлийг ихэсгэж, арьс хөгшрөхөд нөлөөлнө. Харин таныг унтаж байх хооронд кортизолын хэмжээ хэвийн байдал орж, арьсны эд эсүүд нөхөн төлжих боломжтой болно. Хангалттай сайн унтаж чаддаггүй 30-49 настай хүмүүс үе тэнгийнхнээсээ 2 дахин хурдан хөгширдөг нь батлагджээ.

Сэтгэцийн өвчин

Статистик мэдээнээс үзвэл, нойрны дутагдалтай хүмүүс төрөл бүрийн сэтгэл мэдрэлийн өвчтэй болох эрсдэл жирийн унтаж амардаг хүмүүсээс 4 дахин их байдаг ажээ. Хэрэв нойргүйдэл хэт удаан үргэлжилвэл амиа хорлох хүртэл үзэгдэл гарч болзошгүй гэнэ.

Ясны гэмтэл

Нойр дутуугаас үүсэх ясны гэмтлийн онол одоогоор бүрэн батлагдаагүй байгаа ч, 2012-2013 онд хархан дээр хийсэн цуврал туршилтын үр дүн ингэж үзэх үндэслэлийг өгч байгаа аж. Тэднийг 72 цаг нойргүй байлгасны дараа ясны эс, чөмөг зэрэгт байх эрдсийн нягтшилт (жишээ нь, кальци) ихээр өөрчлөгдөж байжээ. Бүх сээр нуруутан болон хүнд ч нойргүйдэл ийм таагүй өөрчлөлтийг авчирч мэдэх талаар эрдэмтэд анхааруулж байна.

Дундаж наслалт богиносно 

Удаан хугацааны турш нойр муутай явах нь бие махбодид зарим төрлийн эргэж буцалтгүй процессийг бий болгодог учир нас богиносгох эрсдэл ихтэй. Дээр нь таргалалт, согтууруулах ундаа, сэтгэцийн хямрал зэргийг нэмбэл үр дагавар нь тун ч хэцүүхэн байх болно. 2010 оны судалгаанаас үзвэл хоногт 6-аас бага цаг унтдаг хүмүүс жирийн нойртой хүмүүсээс 4 дахин бага насалдаг гэсэн тооцоо гарчээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Bunny

      (188.143.232.32) 2016-12-21 13:32
      • 0
      • 0

      Warmest coasoatulntirng, Mia! How exciting this is! I knew you were busy preparing (and also with your baby) and am thrilled to see the results. I love everything that I see here and only wish that I could have been there opening night to cheer you on :) Well, well done. xx, Sarahp.s you were very much missed, but we understood!

      Хариулах

    • oogii

      (112.72.13.82) 2015-06-21 16:21
      • 0
      • 0

      noir sergeg humus yadin bolo amtaltin udruur untay gsnch untahgu yuma

      Хариулах

    • Эрүүл мэндийн онлайн зөвлөх

      (202.179.20.85) 2015-05-06 09:00
      • 0
      • 0

      Даралт бууруулж энерги тэнцвэржүүлэгч аппарат Артерийн даралтыг тэнцвэржүүлж, өвдөлтийг намдаана, толгой эргэх болон гар утас компьютор байнга хэрэглэдгээс үүсэх таагүй мэдрэмжүүдийг арилгана. Энэ хэрэгсэл нь хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс ахуйд хэрэглэхэд найдвартай, чанартай гэж үнэлэгдсэн. Америк , Франц, Швейцар, Сингапур зэрэг орнуудад зохион байгуулагдсан үзэсгэлэнгээс 8 удаагийн гран-при шагнал хүртсэн. Үйлчилгээ: 1. Даралтыг зохицуулна. а. Толгойн хэсгийн цэгүүдээр б. Хоёр гарын хурууны үзүүрийн цэгүүдээр в. Зүрхний орчимд нөлөөлөх замаар г. Гарын бугуйн дээрх цэгүүдээр 2. Үс уналт халцралт уналтыг зогсоох, удаашруулах 3. Толгой өвдөлтийг намдааж тархины үйл ажиллагааг сайжруулна 4. хэсэг газрын өвдөлтийг намдаана 5. Арьс гоо сайханд таатай нөлөө үзүүлнэ Эрүүл мэндийн зөвлөх утас: 94448429.

      Хариулах

    • irgen

      (122.201.31.201) 2015-05-05 22:16
      • 0
      • 0

      deerh shinj temdeguud bugd unen bna.yalanguya eeljiin ajiltai humuust ih medregddeg.

      Хариулах

    • sanaa

      (202.55.180.8) 2015-05-05 17:46
      • 0
      • 0

      unen baij magadgui sanagdlaa.bi er ni untahdaa muu mash baga noirtoi masn ih yadardag.

      Хариулах

    • Зочин

      (112.72.13.82) 2015-06-21 16:23
      • 0
      • 0

      yaj untdag bolohuu

      Хариулах