Ардын хувьсгалын анхны арслан нь Архангайнх

Twitter Print
2019 оны 07-р сар 09-нд 15:18 цагт
Мэдээний зураг,

Монгол үндэсний бөхийн түүхэнд аварга, арслан, заан, начин цол нь он удаан жил хэрэглэгдэж иржээ. Цолныхоо нэрнээс агуу их хүч чадлыг илтгэж арслан, заан лугаа хүч чадалтай зүйрлэн наадамд түрүүлсэн бөхдөө “Арслан” хэмээх цолыг өгч байсан. ХХ зуунд 61 бөх арслан цолтойгоо түүхэнд үлдсэн бол шинэ зуун гарснаас хойш зургаан бөх улсын арслан хэмээх агуу их цолыг өөрийн болгожээ.

Арслангуудын сонирхолтой түүхийг хуваалцахад Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат С.Шагж, Идэр сумын харьяат М.Лхагва, Төв аймгийн Мөнгөнморьт сумын уугуул олон түмэндээ “Мөнгөн морьтын Чимэд” хэмээн алдаршсан Л.Чимэд нар улсын наадамд нэг түрүүлж, хоёр удаа үзүүрлэн аваргын энтэй барилдаж явжээ. Мөн Архангай аймгийн Булган сумын уугуул Д.Мөнх-Эрдэнэ улсын наадамд таван удуу үзүүрлэсэн ганцхан бөх нь юм.

Улс даяар Архангай аймаг хамгийн олон улсын цолтой бөхчүүдтэй. Дархан аварга Г.Өсөхбаяр, олон түмэндээ Луу гүний хэмээн алдаршсан улсын аварга Г.Вандан, Даян аварга Н.Жамъяан, Ц.Чимэд-Очир нар Арын сайхан хангайнх билээ. Одоогийн байдлаар дөрвөн аваргатай ганцхан аймаг нь Архангай байна. Харин Увс аймаг дархан аварга Х.Баянмөнх, улсын аварга О.Балжинням, С.Мөнхбат, Хөвсгөл аймаг дархан аварга Д.Дамдин, улсын аварга Ж.Цэвээнравдан, Ч.Бээжин гэсэн гурван “аварга” цолтой бөхтэй аж.

Дээрх аваргуудын мэдээллийг таны бөхийн мэдлэгт нэмэр хандив болгон бичлээ. Одоо “арслан” цолтой бөхчүүдийнхээ тухай товч дурдъя. 1921 оноос өмнө олноо өргөгдсөний наадамд Сайд ван, Луу гүн, Өөлд бэйс, Заяын шавь (одоогийн Архангай, Хөвсгөл орчмын нутаг) нутгийн бөхчүүд төдийлөн сайн барилдаагүй байна. Харин Ардын хувьсгалын он жилүүдэд анхны аварга, арслан цолтнууд Архангай аймгаас төрөн гарчээ гэсэн мэдээ улсын төв архивт үлдсэн байдаг.

Анхны аварга нь мэдээж Луу гүний Вандан бол анхны арслан нь Дүйнхорын Далантай юм. Тэрээр 1885 онд хуучин Сайн ноён хан аймгийн Чин вангийн хошуу, Цэцэрлэг мандал уулын нутаг буюу одоогийн Арханхай аймгийн Их Тамир суманд төржээ. Арав орчим насандаа нутгийн бөх, Долоон хошуу даншгийн арслан Галсандоржоор бөхийн гараа, дэвээ, шаваа, өрөх болон зарим мэхийг заалгасан гэдэг. Улмаар арванзургаан настайгаасаа овоо, тахилгын бөхийн барилдааны аманд гарсан байна.

Д.Далантай нь 1922 оны цэргийн наадамд (одоогийн улсын наадам) 37 настайдаа ес даван үзүүрлэжээ. Тухайн үед Луу гүний Вандан аваргатай барилдаж унасан аж. Мөн онынхоо намар халх дөрвөн аймаг, шавь таван газраас эрхлэн Богд хан, Хайрхан хан, Хэнтий хан зэрэг уул, тайлгын наадамд барилджээ. Үүний дараа жил буюу 1923 оны цэргийн наадамд 704 бөх зодоглоход Д.Далантай заан есийн даваанд Булганы заан Лувсанбалданг, арвын даваанд Хан Хэнтий нутгийн хүчит аварга “босоо” Г.Самданг өвдөг шороодуулж түрүүлсэн. Цэргийн наадамд анх удаа түрүүлсэн Д.Далантайд “арслан” цол өгсөн бөгөөд Ардын хувьсгалын жилийн анхны арслан хэмээн түүхэнд үлдсэн учир энэ билээ.

Бөхийн түүх сайн мэдэх өвгөчүүл түүний тухай ярихдаа өндөр цэгц сайхан нуруутай, алаг нүдтэй, их царайлаг цагаан хүн байсан, голдуу хийдэг мэх нь хав дөрвөлжин барьцнаас баруун талаараа хавирах, баруун гараар ачих, тойгдох зэрэг байсан гэж дурссан юм.

Бөхийн баримт материалаас үзэхэд Д.Далантай арслан 37-38 насандаа барилдааны ур чадвар, хүч нь тэгширч аварга Г.Вандан, Г.Самдан нарын гол өрсөлдөгч нь болж байжээ. Түүний хоёр төрсөн дүү болох Цэрэндамба, Махшар нь улсын заан цолтой бөхчүүд байснаас үзэхэд бөхийн сайн удамтай байжээ гэдэг нь харагдаж байгаа аж. Ардын хувьсгалын анхны арслан Д.Далантай 1937 онд таалал төгсчээ.

Монгол улсын арслангууд

ХХ-ХХI зуун

Бөхийн овог нэр

Аймаг, сум

Төрсөн он

Цол авсан он

1

Раднаабазар

Сайн ноён хан

1870

1901

2

Лувсан-Иш

Сэцэн хан

1871

1901

3

Сандаг-Очир /Шинэ жамц/

Түшээт хан

1875

1902

4

Хас

Сэцэн хан

1878

1903

5

Ёндонжунай

Сэцэн хан

1869

1904

6

Дагва

Түшээт хан

1878

1905

7

Баянмөнх

Сэцэн хан

1877

-

8

Тавхай

Сэцэн хан

1874

1907

9

Нямаахүү

Түшээт хан

1879

1908

10

Намсрай

Сайн ноён хан

-

1907

11

Санзай

Түшээт хан

1878

1908

12

Дамчаа

Түшээт хан

1880

1908

13

Уламбадрах

Түшээт хан

1870

1908

14

Гэндэндаржаа

Сэцэн хан

-

1911

15

Самдан

Түшээт хан

1879

1911

16

Лувсандаш

Түшээт хан

1887

1912

17

Бадгаа

Сэцэн хан

-

1912

18

Дүйнхорын Далантай

Архангай Их тамир

1885

1922

19

Сосорын Шагдар

Хөвсгөл Цагаан-Уул

1888

1924

20

Шагжийн Төмөрбаатар

Архангай Тариат

1895

1926

21

Сундуйн Лундаажанцан

Архангай

1888

1929

22

Ономжавын Аюур

Өвөрхангай Тарагт

1900

1928

23

Баясахын Банзар

Архангай Өлзийт

1898

1929

24

Санжмятавын Шагж

Завхан Булнай

1892

1930

25

Мангалын Бэх-Очир

Булган Сайхан

1899

1931

26

Пилжидын Бат-Очир

Төв Дэлгэрхаан

1899

1932

27

Маамын Лхагва

Завхан Идэр

1907

1933

28

Дамдинсүрэнгийн

Данзан

Сэлэнгэ

Цагааннуур

1895

1933

29

Хүрэлийн Дэлэг

Архангай Өлзийт

1903

1934

30

Батжаргалын Яндаа

Хэнтий Дархан

1893

1934

31

Лувсанмөрийн Чимэд

Төв Мөнгөнморьт

1902

1935

32

Тамжавын Балсан

Дорнод Чойбалсан

1903

1936

33

Гунгаагийн Намжилваанчиг

Дорнод

Сайхандулаан

1906

1936

34

Шагдарын Гэлэг

Дорнод Гурванзагал

1906

1937

35

Баатарын Төрбат

Архангай Жаргалант

1905

1938

36

Цэдэвийн Банди

Өвөрхангай Тарагт

1903

1938

37

Шаравын Ванчинхүү

Ховд Буянт

1909

1940

38

Учралын Дамчаа

Дорнод Чойбалсан

1912

1940

39

Хасын Өлзийсайхан

Дорнод Халхгол

1908

1941

40

Өлзийтийн Чүлтэмсүрэн

ХөвсгөлТүнэл

1912

1942

41

Шагдарын Санжсүрэн

ЗавханСант Маргац

1909

1942

42

Довчингийн Лувсанжамц

Архангай Хайрхан

1912

1943

43

Цэнджавын Содов

Архангай Хайрхан

1911

1943

44

Сүнрэвийн Самданжигмэд

Өвөрхангай Баянгол

1915

1946

45

Дашийн Самбуу

Архангай Эрдэнэмандал

1914

1946

46

Гялдангийн

Цоодол

Өвөрхангай

Гучин-Ус

1916

1948

47

Пагамын Аюуш

Баянхонгор Богд

1920

1949

48

Цэрэннадмидын

Бадамсэрээжид

Хөвсгөл

Цагаан-Үүр

1925

1954

49

Самдангийн Оргодол

Төв Баянбараат

1927

1955

50

Жалбуугийн Чойжилсүрэн

Архангай Өлзийт

1935

1961

51

Бямбын Жамъяндорж

БулганСайхан

1931

1961

52

Далайн Жамц

Архангай Хотонт

1932

1962

53

Уламбаярын Мижиддорж

Архангай Хашаат

1933

1963

54

Лувсанчимэдийн

Сосорбарам

Төв

Баянбараат

1937

1963

55

Гомбо-Аюушийн Дэмүүл

Өмнөговь Манлай

1935

1969

56

Пүрэвийн Дагвасүрэн

Төв Батсүмбэр

1944

1971

57

Жамбалын Хайдав

Увс Зүүнговь

1942

1971

58

Өлзийсайханы

Эрдэнэ-Очир

Төв

Сэргэлэн

1936

1976

59

МядагийнМөнгөн

УвсДавст

1951

1981

60

Бандийн Ганбаатар

Өвөрхангай

Баян-Өндөр

1959

1985

61

ДуламжавынМөнх-Эрдэнэ

АрхангайБулган

1964

1995

62

ДагвадоржынАзжаргал

Говь-СүмбэрСүмбэр

 

2006

63

Хадбаатарын

Мөнхбаатар

Хөвсгөл

Шинэ-Идэр

1980

2007

64

Доржпаламын

Ганхуяг

Өвөрхангай

Зүүнбаян-Улаан

 

2008

65

Батжаргалын Ганбат

Увс

Баруунтуруун

 

2010

 

67

Пүрэвийн Бүрэнтөгс

Увс Давст

1988

2012

 68

Н.Батсуурь 

Увс Ховд

1987

2014

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.