Францын лигийн багууд хүч тэнцүү байна

Twitter Print
2015 оны 04-р сар 13-нд 17:49 цагт
Мэдээний зураг,

Францын дээд лигийн 32-р тойргийн тоглолтууд боллоо. Энэ удаа “Бордо”-“Марсель” 1:0, “Тулуза”-“Монтпелье” 1:0, “Лилль”-“Эвиан” 1:0, “Ренн”-“Генгам” 1:0, “Ницце”-“Реймс” 1:0, “Сент Этьен”-“Нант”-ийг 1:0-ээр хожиж, “Ленс”-“Лорьян” 0:0-ээр тэнцсэн байна. Мөн энэ сарын 15-нд “Лион”-“Бастия” оноолт таарчээ.

Лигийн тэмцээн өндөрлөх дөхөж байгаа ч аваргын нэр эцсийн мөчид тодрох бололтой. Одоогийн байдлаар “ПСЖ” 62, “Лион” 61, “Монако” 58, “Марсель” 57, “Сент Этьен” 56, “Бордо” 54 оноотой тэргүүлж байгаа. Ердөө 1-ээс 2 тойргийн тоглолтонд багууд оноо алдахад гүйцэгдэх аюултай учир бүгд хичээж тоглож байна.

Энэ улирлын “Аваргуудын лиг”-т Францын багууд харьцангуй өндөр амжилт үзүүлсэн. “ПСЖ”, “Монако” гэсэн хоёр баг оролцохдоо шөвгийн наймд үлдээд байгаа. Хамгийн сүүлд 2009-2010 оны улиралд Францын хоёр клуб “Аваргуудын лиг”-ийн хасагдах шатанд үлдэж байлаа.

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.